Мэйл шалгах

Firefox татах

Манай сайт нь Firefox дээр хамгын сайн харагдах учир Firefox дээр үзээрэй. Байхгүй бол доорх зурган дээр дарж татаж авахыг зөвлөж байна.

Бидэнтэй хамт 1 зочин холбогдсон

Манай зочид

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр5
mod_vvisit_counterӨчигдөр500
mod_vvisit_counterЭнэ 7 хоногт5
mod_vvisit_counterЭнэ сард3689
mod_vvisit_counterНийт95386

Таны IP: 38.107.191.91
Өнөөдөр: II сар 09, 2010
Нүүр хуудас
“Баянгол 2020” зөвөлгөөн боллоо PDF Хэвлэх
Баасан, 2010 Хоёрдугаар сар 05 08:28

Баянгол дүүргийн Газрын албанаас өчигдөр “Баянгол 2020” гэсэн зөвөлгөөн зохион байгууллаа. Энэхүү зөвөлгөөний гол зорилго нь Баянгол дүүргийн иргэдийн төлөөлөгчидийн хурлын төлөөлөгчидэд Улаанбаатар хотыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, Баянгол дүүргийн онцлог, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг танилцуулсан байна. Мөн цаашид хийгдэх төлөвлөгөөт болон бусад ажилд нэгдсэн ойлголттой болох хамтран ажиллах зэрэг асуудлыг ярилцжээ.

Уг зөвөлгөөнд Нийслэлийн Газрын албаны дарга Ц.Сандуй, Баянгол дүүргийн Засаг дарга Л.Амгалан зэрэг албаны бусад хүмүүс оролцож санал бодлоо солилцсон байна.

 
Нийслэлийн Газрын албаны дарга Ц.Сандуй хотын мээртэй үр дүнгийн гэрээгээ байгууллаа PDF Хэвлэх
Пүрэв, 2010 Хоёрдугаар сар 04 03:00

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотыг захирагч Г. Мөнхбаяр төсвийн ерөнхийлөн захирагч нартай бүтээгдэхүүн нийлүүлэх үр дүнгийн гэрээг байгууллаа. Уг арга хэмжээнд дүүрэг болон харъяа агентлагуудын 30 гаруй удирдлага оролцсон юм.  
Жил бүрийн оны эхэний саруудад өнгөрсөн жилийн ажлаа тайлагнаж, төсөв төлөвлөгөөгөө батлан, үр дүнг нь тооцдог. Энэ жилийн бүтээгдэхүүн нийлүүлэх үр дүнгийн гэрээ өмнөх жилүүдээс нэлээд онцлог болсон нь нийслэл Төрийн бус байгууллагуудтай хамтран иргэдийнхээ амьдралыг дэмжиж, ажлын байр бий болгож буй явдал байлаа.
Өнгөрсөн оны гэрээний биелэлт харьцангуй өөр өөр үнэлгээтэй гарсан. Ажил сайжруулах шаардлагатай дүүргүүд байхад бүрэн хангалттай ажилласан байгууллагууд ч байлаа. Ерөнхий дүнгээр нийслэлчүүд өмнөө тавьсан зорилгоо биелүүлсэн гэж үнэлэгджээ.

 
Энгельсийн гүүрэн гарцын ажил эхэллээ PDF Хэвлэх
Даваа, 2010 Нэгдүгээр сар 11 09:15

Энгельсийн гүүрэн гарцыг Япон улсын буцалтгүй тусламжаар гурван жилийн хугацаанд барихаар ажиллаа эхэлээд байна. Уг замын трасст орсон 17 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хашаа, хайс,ТҮЦ, павильолныг буулгах ажлын Сүхбаатар дүүргийн газрын албанаас энэ сарын 9-ний өдөр эхэлсэн байна. Энэхүү ажлыг Нийслэлийн Газрын алба, Сүхбаатар дүүргийн Газрын алба, Нийслэлийн Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Замын Цагдаагийн газартай хамтран зохион байгуулжээ. Уг зам нь баруун дөрвөн замаас цагаан хаалга хүртэл тавигдах бөгөөд гүүрэн гарц нь 280 м урттай 2 урсгал, 4 эгнээтэй зам баригдах аж.

 
Сургалт зохион байгууллаа PDF Хэвлэх
Пүрэв, 2010 Нэгдүгээр сар 07 22:29

2010 оны 1 дугаар сарын 6-ны өдөр Нийслэлийн Прокурорын газрын Хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтэс, Нийслэлийн Газрын албаны Газрын үнэлгээ, төлбөрийн хэлтэс хамтран “Захиргааны зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаа” сэдэвт сургалт явууллаа. Сургалтанд Нийслэлийн Газрын албаны төлбөрийн 9 байцаагч, татварын улсын байцаагчийн эрх бүхий 5 байцаагч оролцож Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Ганцэцэг Захиргааны зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагааны зарим асуудал сэдэвээр сургалт хийж харилцан ярилцаж санал бодлоо солилцов. Сургалтаар байцаагч нар захиргааны хэрэг зөрчилийн тэмдэглэл хөтлөх, хэрэг бүртгэх ажиллагаа хийх үед гардаг нийтлэг зөрчил, дутагдал, эрх үүргийн тухай мэдлэгээ өргөжүүллээ.

 
Мэндчилгээ PDF Хэвлэх

Нийслэл, дүүргийн Газрын албаны нийт ажилтнууд, тэдний гэр бүлийхэнд болон манай байгууллагатай хамтран ажилладаг харилцагч, үйлчлүүлэгч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хамт олонд ирж буй 2010 оны шинэ жилийн баярын мэнд хүргэж, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Шинэ онд Та бүхний юу санасан есөн цагаан хүсэл биелж, элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин амгалан байх болтугай.

 

Нийслэлийн Газрын албаны дарга бөгөөд
Улаанбаатар хотын газрын ерөнхий даамал          Ц.Сандуй

 
НИЙСЛЭЛИЙН “НАЙДВАРТАЙ ГАЗРЫН ТӨЛБӨР ТӨЛӨГЧ” PDF Хэвлэх
Даваа, 2009 Арванхоёрдугаар сар 14 09:09

Монгол улсын Газрын тухай, Татварын ерөнхий хууль, Газрын төлбөрийн тухай хууль болон Нийслэл, дүүргийн Газрын албадтай байгуулсан газар эзэмших, ашиглах гэрээний үүргээ чанд биелүүлэн тогтоосон хугацаанд газрын төлбөрөө төлж төлбөрийн өр үүсгэлгүй ажилласан, нийслэлийн төсвийн орлогыг бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулж “Найдвартай газрын төлбөр төлөгч”-өөр шалгарсан дараахь аж ахуйн нэгж, байгууллагуудад ирж буй шинэ 2010 оны ажилд нь амжилт бүтээлээр дүүрэн байхыг ерөөлийг дэвшүүлэн алдаршуулж байна. Та бүхэнд “Найдвартай газрын төлбөр төлөгч”-өөр шалгарч байгааг уламжлан цаашид өмнөх уламжлалаа алдалгүй хамтран ажиллана гэдэгт итгэж байна.

Дэлгэрэнгүй унших...
 
<< Эхлэл < Өмнөх 1 2 3 4 5 6 7 8 9 10 Дараах > Төгсгөл >>

Хуудас 1 -н 11