Нүүр

Танилцуулга

Мэдээлэл

Үйлчилгээ

Ил тод байдал

Шилэн данс

Хууль эрх зүй

Бүрдүүлэх материал

Холбоо барих

Цаг үеийн мэдээ
Газар чөлөөлсөн иргэдийн нөхөн олговрыг олгох асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.       Газрын төлбөрийн үнэлгээний бүсийг шинэчиллээ.       Нийслэлийн Газрын албаны зарим албан хаагчид Төрийн дээд одон медалиар шагнууллаа.      Нийслэлийн 2019 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө.       СӨХ-той газар ашиглалтын гэрээ байгуулж эхэллээ.       Ил задгай авто худалдаа эрхлэгчдийг нүүлгэн шилжүүллээ.       17 байршилд явган хүний зам талбай гаргалаа.       60.6 га газрыг нийтийн эзэмшилд буцаан шилжүүллээ.       10 сургууль, 21 цэцэрлэг, 5 сургууль, цэцэрлэгийн цогцолбор барих газрыг чөлөөлөө.       Хиймэл дагуулын тусламжтайгаар газрын гадаргын хэмжилтийг хийдэг боллоо.       Нийслэлийн Газрын албанаас 2018 онд хийж гүйцэтгэсэн ОНЦЛОХ ажлуудаа танилцуулж байна       Нийслэлийн 2019 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөг баталлаа      

Нийслэлийн Засаг даргын 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн А/364 дүгээр захирамжийн дагуу Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр Жанжин Сүхбаатарын талбайн урд талд байрлах “Ю Би Констракшн” ХХК-ны нэр дээрх 2.5 га газрын эрхийг хүчингүй болгосон билээ. Тэгвэл өнөөдөр дээрх захирамжийн дагуу нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас газар чөлөөлөх тухай мэдэгдэх хуудсыг “Ю Би Констракшн” ХХК-д хүргүүллээ.

Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо буюу “Орчлон” сургуулийн баруун урд талын авто замын хажуугийн дугуйн замыг хааж, барилга барих гэж байна гэсэн гомдол, мэдээллийг иргэд Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд ирүүлсэн билээ.

Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас ил задгай авто машины худалдаа эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгжүүдийг нүүлгэн шилжүүлэх ажлыг эрчимжүүлэн ажиллаж байна.

Газрын харилцааны салбар үүсч байгуулагдсаны 65 жилийн ой, газрын харилцааны ажилтны өдрийг угтан Газрын харилцааны ажилтан, эрдэмтэн судлаачдын эрдэм шинжилгээний бага хурлыг “Газрын харилцааны салбарын мэргэжилтний чадавхыг бэхжүүлэх” агуулгын хүрээнд 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Монгол Улсын Их Сургууль дээр зохион байгуулагдах гэж байна.

Онцгой байдлын ерөнхий газраас нийслэлийн Засаг даргын тамгын газартай хамтран нийслэлийн хэмжээнд Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг 2019 оны 04 дүгээр сарын 24-26-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль нь гурван үе шаттайгаар зохион байгуулагдах юм.

Багахангай дүүргийннутаг дэвсгэрт дор дурьдсан байршлуудад ГАЗАР ЭЗЭМШИХ, АШИГЛАХ ЭРХИЙН НЭЭЛТТЭЙ ДУУДЛАГА ХУДАЛДАА-г зарлаж байна.

Явган зорчигчийн хөдөлгөөнд саад учруулж байгаа зөрчлийг арилгах арга хэмжээг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас зохион байгуулж байна. Өнгөрсөн намар эхлүүлсэн аяны хүрээнд иргэдийн саналд үндэслэн явган хүний зам хаасан 50 хаалт, хашаа, өргөтгөл, шат зэрэг объектуудыг чөлөөлөөд байгаа билээ.

Газрын харилцааны ажилтны өдрийг угтан жил бүр Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас их, дээд сургуулиудын оюутнуудын дунд шилдэг илтгэл шалгаруулах уралдааныг зохион байгуулдаг билээ.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Онцгой байдлын ерөнхий газартай хамтран нийслэлд анх зохион байгуулж буй нийслэлийн Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн нээлт өнөөдөр Д.Сүхбаатарын талбайд боллоо.

Нийслэлийн Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн А/322 дугаар захирамжийн дагуу иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг ханган газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах болон тохижилт хийх ажлыг эхлүүллээ.

Явган зорчигчийн хөдөлгөөнд саад учруулж байгаа зөрчлийг арилгах арга хэмжээг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас зохион байгуулж байгаа. Өнгөрсөн намар эхлүүлсэн аяны хүрээнд иргэдийн саналд үндэслэн явган хүний зам хаасан 50 хаалт, хашаа, өргөтгөл, шат зэрэг объектуудыг чөлөөлөөд байгаа билээ.

Монгол улсын Засгийн газрын 2011 оны 339 дүгээр тогтоолоор батлагдсан “Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журам”, 340 дүгээр тогтоолоор баталсан “Гамшгийн үед нүүлгэн шилжүүлэх журам”-ыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургуулийг өнөөдөр буюу 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 16:00 цагт улс орон даяар зохион байгуулагдлаа.

Хандалт

765492
Өнөөдөр
Энэ 7 хоногт
Энэ сар
Нийт
73
3364
23250
765492

Таны IP: 18.212.239.56

Нийгмийн сүлжээ