Нэвтрэх
Бүртгүүлэх

Нүүр

Танилцуулга

Мэдээлэл

Үйлчилгээ

Ил тод байдал

Шилэн данс

Хууль эрх зүй

Холбоо барих

Цаг үеийн мэдээ

Баянзүрх дүүргийн Газрын албаны даргыг хууль бусаар томилсонтой холбоотойгоор тус албаны үйл ажиллагаа зогсонги байдал орж, иргэд, аж ахуйн нэгж байгууллагын асуудлыг шийдвэрлэж чадахгүй нөхцөл байдал үүсээд байгаа билээ.

Дүүргийн Газрын албанаас иргэд, аж ахуйн нэгж байгууллагад үзүүлдэг төрийн үйлчилгээг хэвийн үргэлжлүүлэх үүднээс барьцаанд бүртгэх, барьцаанаас чөлөөлөх, кадастрын зурагт өөрчлөлт оруулах зэрэг үйлчилгээг Нийслэлийн нэгдсэн үйлчилгээний төвүүдээр дамжуулан түргэн шуурхай үзүүлэх, бүх төрлийн лавлагааг нийслэлийн Газрын албанаас гаргуулах үүргийг нийслэлийн Газрын албаны дарга Э.Болорчулуун өгсөн.

Дээрх асуудалтай холбоотойгоор нийслэлийн Газрын албаны дарга Э.Болорчулуун Баянзүрх дүүргийн иргэдийн төлөөллийг өчигдөр хүлээн авч уулзан үүсээд байгаа нөхцөл байдлын талаар танилцуулаад, иргэдийн асуудлыг цаг алдалгүй шийдвэрлэнэ гэдгээ хэллээ.

Хандалт

156190
Өнөөдөр
Энэ 7 хоногт
Энэ сар
Нийт
391
5815
11064
156190

Таны IP: 54.198.108.19

Facebook