Нэвтрэх
Бүртгүүлэх

Нүүр

Танилцуулга

Мэдээлэл

Үйлчилгээ

Ил тод байдал

Шилэн данс

Хууль эрх зүй

Холбоо барих

Цаг үеийн мэдээ

Баянзүрх дүүргийн Засаг дарга 2017 оны 6 сарын 27 өдөр дүүргийн Газрын албаны даргыг хууль бусаар давхардуулан томилсны улмаас дүүргийн Газрын албаны ажил зогсонги байдал орж иргэдийн газартай холбоотой асуудлыг шийдэх боломжгүй болсон билээ.

Тэгвэл Нийслэлийн засаг дарга 2017 оны 8 дугаар сарын 24 өдрийн А-624 тоот захирамж гарган Баянзүрх дүүргийн Засаг даргын гарсан хууль бус давхардуулан томилсон томилгоог хүчингүй болгож, хууль ёсны дагуу томилогдсон Д.Бат-Ундрах ажлаа хүлээн авлаа. Ийнхүү хоёр сар гаруй хугацаанд хуримтлагдсан иргэдийн захирамжаас бусад өргөдөл гомдлыг цаг алдалгүй шийдвэрлэж эхэллээ. Иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх, ашиглуулах болон өмчлүүлэх захирамжийг газрын тухай хуулийн 21.5-т заасны дагуу тухайн дүүргийн Засаг даргын бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэнэ гэсэн байдаг. Гэтэл тус дүүргийн Засаг даргын асуудал эцэслэн шийдвэрлэгдээгүй байгаагаас иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх, ашиглуулах болон өмчлөх эрхийн захирамж гарахгүй байгаа юм.

Энэхүү асуудалтай холбогдуулж нийслэлийн Газрын албаны дарга иргэд, аж ахуйн нэгж байгууллагад үзүүлдэг төрийн үйлчилгээг хэвийн үргэлжлүүлэх үүднээс барьцаанд бүртгэх, барьцаанаас чөлөөлөх, кадастрын зурагт өөрчлөлт оруулах зэрэг үйлчилгээг Нийслэлийн нэгдсэн үйлчилгээний төвүүдээр дамжуулан үзүүлэх, бүх төрлийн лавлагааг нийслэлийн Газрын албанаас гаргуулах үүргийг өгч байсан билээ.

Хандалт

124855
Өнөөдөр
Энэ 7 хоногт
Энэ сар
Нийт
205
3046
11110
124855

Таны IP: 54.162.107.122

Facebook