Нэвтрэх
Бүртгүүлэх

Нүүр

Танилцуулга

Мэдээлэл

Үйлчилгээ

Ил тод байдал

Шилэн данс

Хууль эрх зүй

Холбоо барих

Цаг үеийн мэдээ
Газар өмчлөлийн хуулийн хугацааг 10 жилээр сунгалаа.       Дуудлага худалдааны анхны үнийг буурууллаа.       Газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдааны байршлуудыг батлууллаа.      Зуслангийн ногоон бүсэд иргэдэд зориулсан мэдээллийн самбаруудыг байрлуулна.      Газрын төлбөрийн Ландпэй програмыг нэвтрүүлнэ.       Олон улсын ISO стандарт нэвтрүүлнэ.      Газар өмчлөлийн аяныг дахин зохион байгууллаа.       Бүтээн байгуулалтын ажлын газар чөлөөлөлт хийгдэж байна.       “Газрын зөрчил арилгах” арга хэмжээг зохион байгуулж байна.       “Нийтийн эзэмшил-Нийгмийн хариуцлага” аяныг эхлүүллээ.       Хороо бүрийг альбомжуулна.      “Нийслэлийн Газрын албаны онлайн харилцагчийн үйлчилгээ”-г нэвтрүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байна.       Газрын харилцаа хэлэлцүүлгийг дүүрэг бүрт зохион байгуулж байна.     

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд ажлаа авсан даруйдаа нийтийн зориулалттай орон сууцны хороолол дунд болон ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн ойр орчмын газарт орон сууц, конторын барилга барих зориулалтаар газар олгохыг хориглосон захирамж гаргасан билээ.

Нийслэлд хоёр болон түүнээс дээш жилээр эзэмшиж буй газраа ашиглаагүй иргэд олон байдгийн дээр эзэмших эрхийн зөрчилтэй иргэд, аж ахуйн нэгжүүд байсаар байна.

Эзэмшлийн газраа хуулийн хугацаанд ашиглаагүй, газар эзэмших эрхийг олгохдоо зарим нэг хууль тогтоомжийг зөрчин олгосон байдал нь иргэдийн дунд газрын наймаа дэлгэрэх, авилга, хээл хахуулийн үндэс болж байгааг хотын дарга анхааралдаа авч, хууль бус олгогдсон газруудыг цэгцлэх ажлыг эхлүүлээд байна.

Өмнө нь хотын дарга эзэмшлийн газраа хуулийн хугацаанд ашиглаагүй 219 иргэн, хуулийн этгээдийн газар эзэмших эрхийг цуцалсан бол энэ удаа хууль зөрчин олгосон 3 газрын захирамжийг хүчингүй болголоо.

2012-2014 онуудад олгогдсон, нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Маршалын гүүрний зүүн талд амралт, зугаалгын зориулалтаар 7 га газрыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд эзэмшүүлсэн нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 2, 36 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус зөрчсөн тул  Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/942 дугаар захирамжийн хавсралтын 13 дахь хэсгийг хүчингүй болгосон байна.

Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт судалгаа, эрдэм шинжилгээний зориулалтаар 55 мянган м2 газрыг “Сүрлэг-Ордон” ХХК-д эзэмшүүлсэн.

Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт судалгаа, эрдэм шинжилгээний зориулалтаар 19 мянган м2 газрыг иргэн Э.Мөнхбаатарт эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийн 33.1.2-т болон 29.1, 29.2, 29.3-т заасныг тус тус зөрчжээ.

Цаашид Хотын дарга 2020 хүртлэх үйл ажиллагааны хөтөлбөртөө тусгагдсан нийслэлийн нутаг дэвсгэрийн газрын ашиглалт, хуваарилалтай холбоотой зорилтуудыг хэрэгжүүлэх үүднээс хууль бус газар олголттой хатуу тэмцэхээ илэрхийллээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Хандалт

554309
Өнөөдөр
Энэ 7 хоногт
Энэ сар
Нийт
129
2065
9136
554309

Таны IP: 54.224.103.239

Facebook