Нэвтрэх
Бүртгүүлэх

Нүүр

Танилцуулга

Мэдээлэл

Үйлчилгээ

Ил тод байдал

Шилэн данс

Хууль эрх зүй

Холбоо барих

Цаг үеийн мэдээ
Газар өмчлөлийн хуулийн хугацааг 10 жилээр сунгалаа.       Дуудлага худалдааны анхны үнийг буурууллаа.       Газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдааны байршлуудыг батлууллаа.      Зуслангийн ногоон бүсэд иргэдэд зориулсан мэдээллийн самбаруудыг байрлуулна.      Газрын төлбөрийн Ландпэй програмыг нэвтрүүлнэ.       Олон улсын ISO стандарт нэвтрүүлнэ.      Газар өмчлөлийн аяныг дахин зохион байгууллаа.       Бүтээн байгуулалтын ажлын газар чөлөөлөлт хийгдэж байна.       “Газрын зөрчил арилгах” арга хэмжээг зохион байгуулж байна.       “Нийтийн эзэмшил-Нийгмийн хариуцлага” аяныг эхлүүллээ.       Хороо бүрийг альбомжуулна.      “Нийслэлийн Газрын албаны онлайн харилцагчийн үйлчилгээ”-г нэвтрүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байна.       Газрын харилцаа хэлэлцүүлгийг дүүрэг бүрт зохион байгуулж байна.     
×

Анхаар

There was a problem rendering your image gallery. Please make sure that the folder you are using in the Simple Image Gallery plugin tags exists and contains valid image files. The plugin could not locate the folder: images/news/2017.09.04.2

Нийслэлийн Газрын албаны дарга Э.Болорчулуунд Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны иргэдийн төлөөлөл хандаж тус хороонд үүсээд байгаа газрын маргаантай асуудлыг шийдэж өгөх хүсэлт тавьсан билээ. Энэ дагуу ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Өнгөрсөн амралтын өдөр нийслэлийн Газрын албаны дарга болон ажлын хэсгийн төлөөлөл Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны маргаантай газруудад очиж, иргэдийн санал гомдлыг сонсож, асуудлыг хэрхэн шийдэх талаар иргэдтэй ярилцлаа.

Нийслэлийн Газрын албаны дарга Э.Болорчулуун “Та бүхний тавьсан хүсэлтийн дагуу ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Өнөөдөр ажлын хэсгийн хүмүүстэй газар дээр нь ирж үзлээ. Маргаантай айлуудын асуудлыг ажлын хэсэг нэг бүрчлэн үзэж шалгана. Та бүхний ярианаас сонсоход тухайн үед иргэдийг төлөөлж газар өмчлөх ажилд оролцож байсан хүмүүс газрыг цааш нь хууль бусаар дамлаж зарсан асуудлаас үүдэлтэй маргаан байна. Гэхдээ та бүхний хохироохгүйгээр асуудлыг нааштай шийдэх арга замыг судалж, шийдэх болно” гэлээ.

Энэ үеэр иргэдийн төлөөлөл “Баянзүрх дүүргийн 20 хороо буюу Гүнжийн амны энэ маргаантай асуудал долоо, найман жилийн турш яригдаж байна. Энэ хугацаанд нийслэл, дүүргээс  албаны төлөөлөл ингэж ирж бидний үгийг сонсож байгаагүй. Өнөөдөр нийслэлийн Газрын албаны дарга холбогдох албаны хүмүүстэйгээ газар дээр нь ирж, асуудлыг шийдэж өгөхөөр ажиллаж байгаад баяртай байна. Олон жил маргаж, шүүх цагдаагаар явсан ч одоо болтол шийдэгдэхгүй байгаа энэ асуудлыг нааштай шийдэж өгнө гэдэгт итгэж байна” гэдгээ хэлж байв.

{gallery}news/2017.09.04.2{/gallery}

Хандалт

554302
Өнөөдөр
Энэ 7 хоногт
Энэ сар
Нийт
122
2058
9129
554302

Таны IP: 54.224.103.239

Facebook