Нүүр

Танилцуулга

Мэдээлэл

Үйлчилгээ

Ил тод байдал

Шилэн данс

Хууль эрх зүй

Холбоо барих

Цаг үеийн мэдээ
Газар өмчлөлийн хуулийн хугацааг 10 жилээр сунгалаа.       Дуудлага худалдааны анхны үнийг буурууллаа.       Газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдааны байршлуудыг батлууллаа.      Зуслангийн ногоон бүсэд иргэдэд зориулсан мэдээллийн самбаруудыг байрлуулна.      Газрын төлбөрийн Ландпэй програмыг нэвтрүүлнэ.       Олон улсын ISO стандарт нэвтрүүлнэ.      Газар өмчлөлийн аяныг дахин зохион байгууллаа.       Бүтээн байгуулалтын ажлын газар чөлөөлөлт хийгдэж байна.       “Газрын зөрчил арилгах” арга хэмжээг зохион байгуулж байна.       “Нийтийн эзэмшил-Нийгмийн хариуцлага” аяныг эхлүүллээ.       Хороо бүрийг альбомжуулна.      “Нийслэлийн Газрын албаны онлайн харилцагчийн үйлчилгээ”-г нэвтрүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байна.       Газрын харилцаа хэлэлцүүлгийг дүүрэг бүрт зохион байгуулж байна.     

Нийслэлийн Газрын албанаас газар эзэмших, ашиглах эрхийн нээлттэй дуудлага худалдааг өнөөдөр зохион байгуулахаар зарлаад байсан.

Энэ удаагийн дуудлага худалдаагаар Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан, Налайх, Багахангай, Багануур зэрэг 6 дүүрэгт үйлдвэрлэл үйлчилгээ, амины орон сууц, аялал жуулчлал, аж ахуй, орон сууц, зочид буудлын зориулалтаар 30 байршлын 160.77 га газрыг худалдахаар зарлагдсан. Өнгөрсөн сарын 6-наас эхлэн дуудлага худалдааны зарыг олон нийтэд түгээж байсан хэдий ч нэг ч иргэн, ААН-ээс дуудлага худалдаанд оролцох хүсэлт ирүүлээгүй байна. Тиймээс энэ удаагийн дуудлага худалдаа цуцлагдсан юм. Энэ талаар нийслэлийн Газрын албаны дарга Э.Болорчулуун, орлогч дарга Д.Нямдаваа нар мэдээлэл өглөө.

Нийслэлийн Газрын албаны дарга Э.Болорчулуун “Нийслэлийн Газрын албанаас тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд заасан байршлуудыг дуудлага худалдаанд оруулдаг. Энэ удаагийн дуудлага худалдааны зарыг өнгөрсөн сарын 6-наас эхлэн олон нийтэд хэвлэл мэдээллээр түгээсэн байгаа. Өнөөдрийн байдлаар нэг ч иргэн, ААН-ээс дуудлага худалдаанд оролцох хүсэлт ирсэнгүй. Энэ онд нийслэлийн Газрын албанаас хоёр удаагийн дуудлага худалдааг зохион байгуулсан. Өмнөх дуудлага худалдаагаар Хан-Уул, Баянгол дүүрэгт хоёр байршлыг 765.6 сая төгрөгөөр худалдсан.

Барилга хот байгуулалтын сайдын 2015 оны арванхоёрдугаар сарын 7-ны өдрийн 234 тоот тушаалаар дуудлага худалдааны анх үнийг хэт өндөр тогтоосноос хойш сүүлийн хоёр жилийн хугацаанд оролцогчдын тоо эрс буураад байна. Өөрөөр хэлбэл, ЗТБХБ-ын сайдын 2010 оны 206 тоот тушаалаар 1 м2 газрыг үнэлгээний бүсчлэлээс хамаарч 33,000 төгрөгөөр үнэлдэг байсныг Барилга хот байгуулалтын сайдын 2015 онд гаргасан 234 тоот тушаалаар 1м2 газрыг бүсчлэлээсээ хамаарч 220,000 төгрөгөөр үнэлж хэт өндөр үнэтэй болгосон.

Дуудлага худалдааны анхны үнийг ямар ч судалгаа, үндэслэлгүй хэт өндөр тогтоосон нь дуудлага худалдаанаас төсөвт төвлөрүүлэх ажил зогсонги байдалд орж, иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудын нээлттэй, ил тод байдлаар газар эзэмших, ашиглах эрх авч бизнесээ өргөжүүлэхэд санхүүгийн хувьд хүндрэл учруулж байгаа. Дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж нийслэлийн Газрын албанаас нийслэлийн Засаг даргын удирдлагын зөвлөлийн хурал, НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар саналаа оруулаад дуудлага худалдааны анхны үнийг бууруулах шаардлагатай гэсэн дүгнэлтэд хүрч БХБЯ-нд хүсэлтээ хүргүүлсэн. Өнөөдрийн байдлаар ямар нэгэн шийдвэр хариу ирээгүй, хүлээгдэж байна. Үүнээс болж нийслэлийн төсөв тасрах эрсдэлд үүсээд байна” хэмээсэн юм.

Газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдааг 2003 оноос өнөөдрийг хүртэл нийт 38 удаа зохион байгуулжээ гэж нийслэлийн Газрын албанаас мэдээлэв.

ДУУДЛАГА ХУДАЛДААНД ОРОЛЦОГЧДЫН ТОО ХЭРХЭН БУУРСНЫГ ХҮСНЭГТЭЭР ХАРУУЛБАЛ:

2015 оны 12 дугаар сарын 07 өдрийн 234 тоот тушаал гарахаас өмнө:

Он

Дуудлага худалдаа явагдсан тоо

Нийт байршил

Худалдсан байршил

1

2005

3

39

21

2

2007

3

19

8

3

2010

4

20

9

4

2015

3

21

14

2015 оны 12 дугаар сарын 07 өдрийн 234 тоот тушаал гарахаас хойш:

Он

Дуудлага худалдаа явагдсан тоо

Нийт байршил

Худалдсан байршил

1

2016

2

25

2

2

2017

2

32

2

Хандалт

622404
Өнөөдөр
Энэ 7 хоногт
Энэ сар
Нийт
784
1642
10351
622404

Таны IP: 54.166.130.157

Нийгмийн сүлжээ