Нэвтрэх
Бүртгүүлэх

Нүүр

Танилцуулга

Мэдээлэл

Үйлчилгээ

Ил тод байдал

Шилэн данс

Хууль эрх зүй

Холбоо барих

Цаг үеийн мэдээ

2017 оны Газар Зохион Байгуулалтын төлөвлөгөөнд Нийслэлийн Авто Замын Хөгжлийн газраас 37 авто зам, замын байгууламж, гүүрэн гарц тусгагдсанаас 22 байршлын зураг төслийг хүлээн авч судалгааг гаргаж газар чөлөөлөлтийн ажлыг гүйцэтгэж байна.

Нийслэлийн Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн А/137 дугаар захирамжаар Туслах гудамж зам болон орон сууцны хороолол доторх замуудыг холбох замаар авто замын сүлжээний нэвтрүүлэх чадварыг сайжруулах төслийн хүрээнд 25 авто зам буюу нийт 47 авто зам, замын байгууламжийн газар чөлөөлөлтийн ажлыг хийж гүйцэтгэж байна.

Дээрх 47 авто замын бүтээн байгуулалтын ажлын 30 байршлын газар чөлөөлөлтийг 100 хувь хийж гүйцэтгэсэн бол 17 байршилд газар чөлөөлөлтийн ажил 80-95 хувьтай үргэлжилж байна. Газар чөлөөлөх ажлын хүрээнд нийт 887 нэгж талбар чөлөөлөхөөс 10 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар 667 нэгж талбарыг 100 хувь чөлөөлөөд байна.

2017 ОНД ХЭРЭГЖИХ ТОМООХОН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖЛУУДААС ДУРЬДВАЛ:

1. Улаанбаатар хот-Хөшигийн хөндийн олон улсын нисэх онгоцны буудал чиглэлийн хурдны авто зам.

Авто замын трасст нийт 108 нэгж талбар өртсөн ба үүнээс НЗД-ын захирамжтай 14, ДЗД-ын захирамжтай 94 нэгж талбар өртсөн. ДЗД-ын захирамжтай 94 нэгж талбраас газар дээрээ үл хөдлөх, болон хашаа барисан 7 нэгж талбарыг НЗД-ын 2017 оны А/653, А/691 дүгээр захирамжаар 92.1 сая төргөгийн нөхөх олговор олгож газрыг чөлөөлсөн байна. НЗД-ын захирамжтай 10, ДЗД-ын 91 нэгж талбар нийт 101 нэгж талбарыг байршил шилжүүлэх болон талбайн хэмжээг хасч шийдвэрлэхээр ажиллаж байна.

3. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН 2,3,4,19,20,27-Р ХОРОО ОРБИТЫН УУЛЗВАРААС ТОЛГОЙТЫН ЭЦЭС ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛИЙН ГУДАМЖ ХҮРТЭЛ 3.6КМ АВТО ЗАМ.

Авто замын трасст байрласан зөвшөөрөлгүй ТҮЦ, контейнэр, хашаа хайсыг албадан чөлөөлж, газар эзэмших болон өмчлөх эрхтэй 59 нэгж талбараас 38 нэгж талбарыг иргэдийн оролцоотой нөхөх олговоргүй чөлөөлсөн бол НЗД-ын 2017 оны А/635, А/653, А/675, А/691 дүгээр захирамжаар нийт 14 иргэнд 711.4 сая төгрөгийг нөхөх олговорт олгон газрыг чөлөөлсөн байна.

4. УБ-Налайх Чойрын уулзвар хүртэлх 20,9 км авто зам

Гачууртын уулзвараас Налайх, Чойрын уулзвар хүртэлх 20,9 км авто замын трасст нийт зөвшөөрөлтэй 82, зөвшөөрөлгүй 38 нэгж талбар /ТҮЦ, павильон, чингэлэг, хашаа хайс/, 60 гаруй самбар өртөж байснаас зөвшөөрөлгүй 38 нэгж талбар 60 сурталчилгааны самбарыг албадан чөлөөлж, газрын эзэмших болон өмчлөх эрхтэй 82 нэгж талбараас 62 нэгж талбарыг нөхөх олговоргүй /газрыг шилжүүлж байршуулж/ чөлөөлөөд байна.

Авто замын трассын Баянзүрхийн шалган нэвтрүүлэх товчооны орчимд эзэмшил болон өмчлөлийн газар, үл хөдлөх хөрөнгө нь өртөж байгаа 27 иргэн, ААНБ-тай газар чөлөөлөх, нөхөх олговор олгох талаар тохиролцоонд хүрч НЗД-ын 2017 оны А/651, А/675, А/691 дүгээр захирамжаар нийт 20 иргэн, хуулийн этгээдэд 1 181 885 456₮-ийг олгож газрыг чөлөөлсөн бол 7 иргэний газрыг өөр байршилд шилжүүлж нөхөх олговоргүй чөлөөлж газар чөлөөлөлтийн ажлыг 100% хийж гүйцэтгээд байна.

7. Яармагийн гүүрийн олон түвшний огтлолцол.

Яармагийн гүүрийн олон түвшний огтлолцол барих ажлын хүрээнд нийт 11 талбар өртсөн ба НЗД-ын А/691 дүгээр захирамжаар 2 нэгж талбарт 30,1 сая төгрөг олгож, 9 нэгж талбарыг нөхөх олговоргүй газар чөлөөлөл арга хэмжээ авч ажилласан байна.

Хандалт

156239
Өнөөдөр
Энэ 7 хоногт
Энэ сар
Нийт
440
5864
11113
156239

Таны IP: 54.198.108.19

Facebook