Нэвтрэх
Бүртгүүлэх

Нүүр

Танилцуулга

Мэдээлэл

Үйлчилгээ

Ил тод байдал

Шилэн данс

Хууль эрх зүй

Холбоо барих

Цаг үеийн мэдээ

Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг, Орбитын уулзвараас Толгойтын эцэс, Үйлдвэрчний эвлэлийн гудамж хүртэлх 3.6 км авто замын нээлтийн арга хэмжээ өнөөдөр боллоо.

Тус замд сүүлийн 30 гаруй жил өргөтгөл шинэчлэлийн ажил хийгдээгүй байна. Монгол Улсын Хөгжлийн банкны санхүүжилтээр он дамжин хэрэгжиж буй тус замын шинэчлэл, засварын ажил өнөөдөр дуусч 3.6 км урт, 23 метрийн өргөн, зорчих хэсгийн өргөн нь 14 метр, хоёр талдаа гурав гурван метр өргөн явган хүний замтай, борооны усны хаялгатай, 42 метр болон 38 метр урт хоёр том гүүр, гэрэлтүүлэгтэй иж бүрэн замыг бүрэн ашиглалтад хүлээлгэн өглөө.

Нээлтийн үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Сонгинохайрхан дүүргийн хувьд 330 мянга гаруй хүн амтай том дүүрэг болсон. Толгойтын замыг шинэчлэх нь хотын удирдлагуудын хувьд чухал асуудал байсан. Энэ зам хоёр жил дамжин хийгдсэн. Зам хийгдэхэд газар чөлөөлөх ажил хүндрэлтэй байлаа. Өнөөдрийн замын нээлтээр энэ жилийн нийслэлийн авто замын бүтээн байгуулалтын ажил үндсэндээ дуусч байна. Бид тавьсан зорилтоо бүгдийг нь биелүүлж чадсан” гэлээ.

Нийслэлийн Газрын албанаас уг авто замын трасст өртсөн зөвшөөрөлгүй ТҮЦ, контейнер, хашаа хайсыг албадан чөлөөлж, газар эзэмших болон өмчлөх эрхтэй 59 нэгж талбараас 36 нэгж талбарыг иргэдийн оролцоотой нөхөх олговоргүй чөлөөлсөн бол Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/635, А/653, А/675, А/691 дүгээр захирамжаар нийт 14 иргэнд 711.4 сая төгрөгийг нөхөх олговор олгон газрыг чөлөөллөө.

Хандалт

156248
Өнөөдөр
Энэ 7 хоногт
Энэ сар
Нийт
449
5873
11122
156248

Таны IP: 54.198.108.19

Facebook