Нүүр

Танилцуулга

Мэдээлэл

Үйлчилгээ

Ил тод байдал

Шилэн данс

Хууль эрх зүй

Холбоо барих

Цаг үеийн мэдээ
Газар өмчлөлийн хуулийн хугацааг 10 жилээр сунгалаа.       Дуудлага худалдааны анхны үнийг буурууллаа.       Газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдааны байршлуудыг батлууллаа.      Зуслангийн ногоон бүсэд иргэдэд зориулсан мэдээллийн самбаруудыг байрлуулна.      Газрын төлбөрийн Ландпэй програмыг нэвтрүүлнэ.       Олон улсын ISO стандарт нэвтрүүлнэ.      Газар өмчлөлийн аяныг дахин зохион байгууллаа.       Бүтээн байгуулалтын ажлын газар чөлөөлөлт хийгдэж байна.       “Газрын зөрчил арилгах” арга хэмжээг зохион байгуулж байна.       “Нийтийн эзэмшил-Нийгмийн хариуцлага” аяныг эхлүүллээ.       Хороо бүрийг альбомжуулна.      “Нийслэлийн Газрын албаны онлайн харилцагчийн үйлчилгээ”-г нэвтрүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байна.       Газрын харилцаа хэлэлцүүлгийг дүүрэг бүрт зохион байгуулж байна.     

НИТХ-ын дарга С.Амарсайхан "Синохайдро Лимитед корпорейшн" компанийн удирдлагуудыг өнөөдөр хүлээн авч уулзлаа.
Тус компани Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20,9 км авто замын барилгын ажлыг гүйцэтгэх юм.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 хороо, Налайх дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах тус авто зам нь Улаанбаатар хотын алслагдсан Налайх, Багануур, Багахангай дүүргүүд, Тэрэлжийн байгалийн үзэсгэлэнт аялал жуулчлал, амралтын газруудтай Нийслэл хотыг холбохоос гадна Монгол Улсын зүүн болон өмнө бүс, олон улсын "АН-3" чиглэлийн авто замуудтай холбодог улсын чанартай гол зам юм.

Налайхын авто зам нь 50 гаруй жилийн өмнө манай улс БНХАУ-ын засгийн газрын хоорондын хамтын ажиллагааны хүрээнд барьж ашиглалтад оруулж байжээ. Одоо энэ зам, ачааллаа даахгүйд хүрснээс гадна бүтцийн хувьд эвдрэлд орсон, замын хөдөлгөөний ачаалал болоод аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөхүйц хэмжээнд хүрчээ.

Улс, нийслэлийн авто замын сүлжээг хөгжүүлэх ажлын хүрээнд, тус авто замыг өргөтгөн, шинэчилсэнээр замын хөдөлгөөний түгжрэлийг багасгаж, аюулгүй байдлыг сайжруулахын зэрэгцээ гадаад, дотоодын тээвэр ложистикийг сайжруулах, аялал жуулчлалыг дэмжих, хүрээлэн буй орчныг хамгаалах чухал ач холбогдолтой авто зам болох юм. Энэхүү төсөл бүрэн хэрэгжсэнээр, 4 эгнээ бүхий зорчих хэсэг, гэрэлтүүлэг, явган болон дугуйн зам, явган хүний гүүрэн гарц бүхий байгууламж барина.

2020 онд хэрэгжиж дуусах, Налайхын авто замыг шинэчлэх төслийн хүрээнд хийх ёстой бэлтгэл ажлууд бүрэн хийгдээд байна.

НИТХ-ын дарга С.Амарсайхан, нийслэл хотын нийгэм, эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах, бүтээн байгуулалтын төсөл , хөтөлбөрүүдийн хэрэгжилтэнд анхаарч ажиллахаа мэдэгдээд байгаа билээ. Тэрээр хэлэхдээ: Төвийн бүсийг зүүн бүстэй холбох, ачаалал ихтэй, энэ замын бүтээн байгуулалтын ажлыг эхлэхдээ тооцоо судалгааг бодитой хийж, ажлын нарийвчилсан хуваарийн дагуу, чанартай үр дүнтэй хийж гүйцэтгэх үүрэг өглөө гэж НИТХ-ын хэвлэл мэдээллийн алба мэдээллээ.

Хандалт

622471
Өнөөдөр
Энэ 7 хоногт
Энэ сар
Нийт
851
1709
10418
622471

Таны IP: 54.166.130.157

Нийгмийн сүлжээ