Нэвтрэх
Бүртгүүлэх

Нүүр

Танилцуулга

Мэдээлэл

Үйлчилгээ

Ил тод байдал

Шилэн данс

Хууль эрх зүй

Холбоо барих

Цаг үеийн мэдээ

Нийслэлийн Газрын албаны нийт албан хаагчдыг хамруулсан баярын хурал өнөөдөр боллоо. Баярын хурлын эхэнд нийслэлийн Газрын албаны дарга нийт хамт олондоо нийслэл хот байгуулагдсаны 378 жилийн ойн баярын мэндийг хүргэж, 2017 онд хийж гүйцэтгэх онцлох ажлуудын явцын талаар танилцуулсан юм. Тухайлбал,

Нийслэлийн нийт нутаг дэвсгэрийн байрлал, өндрийн нарийвчлалыг сайжруулах, шинэчлэх, улсын нэгдсэн тогтолцоонд холбох болон орчин үеийн тоног төхөөрөмжийг хэрэглээнд нэвтрүүлэх, нийслэлийн нутаг дэвсгэрт хийгдэж байгаа геодези, зураг зүйн аливаа хэмжил, зураглалын ажилд шаардлагатай суурь баазыг бэлтгэх зорилгоор үндсэн 3 ажлыг зарлан, амжилттай хэрэгжүүлээд байна.

Зуслангийн бүсэд эзэмшиж, ашиглаж байгаа иргэдийн газрыг өмчлүүлэх ажлын хүрээнд 2012 оны НИТХ-ийн 25 тоот тогтоолоор батлагдсан Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн зуслангийн 26 амны хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө нь бодит амьдрал дээр олон зөрчилтэй асуудлуудтай тулгарч байгаа тул хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг шинэчлэх ажлыг холбогдох байгууллагуудтай хамтран эхлүүлээд байна.

Нийслэлийн Газрын албанаас 2017 онд нийт 97 бүтээн байгуулалтын ажилд газар чөлөөлөлтийн ажлыг хийж гүйцэтгэж ажиллаж байна.

Нийслэлийн иргэдийн төмс, хүнсний ногооны хэрэгцээг хангах нь эдийн засаг, нийгмийн үндсэн чиглэлд тусгагдсан томоохон ажил юм. Иймд төмс, хүнсний ногоо, хүлэмжийн аж ахуй, жимс жимсгэний зориулалтаар олгогдсон газрын ашиглалтын байдалд дүн шинжилгээ хийж, эдийн засгийн эргэлтэд оруулах нөхцөлийг бүрдүүлэх, хуульд заасан үндэслэлээр дахин хуваарилах замаар төмс, хүнсний ногооны үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх чиглэлээр ажиллаж байна. Урьдчилсан байдлаар иргэн, хуулийн этгээдийн эзэмшил, ашиглалтад байгаа 820 нэгж талбарын 1721 га газарт суурин болон хээрийн судалгааны ажлуудыг эхлүүлээд байна.

Нийслэл болон дүүргийн Газрын албадын үйл ажиллагаанд ашиглагдаж байгаа мэдээллийн баазыг нэгтгэх, нэгдсэн стандартад оруулах, газар зүйн мэдээллийн системээр дамжуулан орон зайн дүн шинжилгээ хийх болон төрийн үйлчилгээг иргэдэд цаг хугацаа, орон зайнаас үл хамааран түргэн шуурхай, ил тод хүргэх зорилгоор Газрын бүртгэлийн цахим системийг хөгжүүлэх ажлыг гэрээт ажлын хүрээнд хийж гүйцэтгээд байгааг нийслэлийн Газрын албаны дарга Э.Болорчулуун хэлсэн үгэндээ онцоллоо.

Мөн 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр нийслэлийн Газрын алба албан хаагчдаа томилон шинэ бүтэц бүрэлдэхүүнтэй ажлаа эхлүүлсэн байсан юм. Энэхүү ойн баярыг тохиолдуулан нийт албан хаагчиддаа баяр хүргэж, ажлын амжилт хүсч, эрч хүчтэй, урам зоригтой, зорилготой, хариуцлагатай, ёс зүйтэй ажиллахыг хүслээ.

Хандалт

156245
Өнөөдөр
Энэ 7 хоногт
Энэ сар
Нийт
446
5870
11119
156245

Таны IP: 54.198.108.19

Facebook