Нүүр

Танилцуулга

Мэдээлэл

Үйлчилгээ

Ил тод байдал

Шилэн данс

Хууль эрх зүй

Холбоо барих

Цаг үеийн мэдээ
Газар өмчлөлийн хуулийн хугацааг 10 жилээр сунгалаа.       Дуудлага худалдааны анхны үнийг буурууллаа.       Газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдааны байршлуудыг батлууллаа.      Зуслангийн ногоон бүсэд иргэдэд зориулсан мэдээллийн самбаруудыг байрлуулна.      Газрын төлбөрийн Ландпэй програмыг нэвтрүүлнэ.       Олон улсын ISO стандарт нэвтрүүлнэ.      Газар өмчлөлийн аяныг дахин зохион байгууллаа.       Бүтээн байгуулалтын ажлын газар чөлөөлөлт хийгдэж байна.       “Газрын зөрчил арилгах” арга хэмжээг зохион байгуулж байна.       “Нийтийн эзэмшил-Нийгмийн хариуцлага” аяныг эхлүүллээ.       Хороо бүрийг альбомжуулна.      “Нийслэлийн Газрын албаны онлайн харилцагчийн үйлчилгээ”-г нэвтрүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байна.       Газрын харилцаа хэлэлцүүлгийг дүүрэг бүрт зохион байгуулж байна.     

Иргэдэд эзэмшил газраа өмчлөхөд нь дэмжлэг үзүүлэх аян өнөөдрөөс Чингэлтэй дүүрэгт эхэллээ. Аянд тус дүүргийн 8, 9, 10, 11, 12, 13 дугаар хорооны 209 айл хамрагдана. Судалгаанд хамрагдсан 209 айлуудад хорооны хэсгийн ахлагч болон дүүргийн Газрын албаны мэргэжилтнүүдээр дамжуулан урьдчилан мэдээлэл хүргүүлсэн байгаа юм.

Өнөөдрөөс нийслэлийн Газрын албаны мэргэжилтнүүд судалгаанд хамрагдсан айл бүрт очиж газрын зөрчилтэй бол зөрчлийг арилгаж, холбогдох материалыг бүрдүүлэн авна. Аян Чингэлтэй дүүрэгт 22-ыг дуустал явагдаж, хуваарийн дагуу Сүхбаатар дүүрэгт үргэлжилнэ.

Нийслэлийн Газрын албаны мэргэжилтнүүд Хан-Уул дүүрэгт энэ сарын 13-15-ны өдрүүдэд ажиллан 170 айлын газар дээр очиж, өмчлөх боломжтой 74 иргэний газар өмчлөх хүсэлтийг хүлээн авлаа.

Судалгаанд 226 айл өрх хамрагдсан боловч дахин төлөвлөлтийн байршилд хамрагдан гэрээ байгуулсан 13, газраа өмчлөх боломжгүй 15, Газрын эрхээ барьцаалсан 4, хамтран өмчлөгчөө хасуулж байж өмчлөх 6, эзэмших эрхээ шилжүүлсний дараа өмчлөх 32, эзэнгүй байсан 41, хашаагүй хоосон газар 11 байжээ. Мэргэжилтнүүд хуваарийн дагуу айлуудад очиход эзэнгүй таарвал хашаан дээр зар наах, хэсгийн ахлагч нараас утасны дугаарыг авч тухайн айлын эзэдтэй холбогдож, мэдээлэл өгч ажилласан байна.

Хандалт

648202
Өнөөдөр
Энэ 7 хоногт
Энэ сар
Нийт
829
3068
10674
648202

Таны IP: 54.92.193.89

Нийгмийн сүлжээ