Нэвтрэх
Бүртгүүлэх

Нүүр

Танилцуулга

Мэдээлэл

Үйлчилгээ

Ил тод байдал

Шилэн данс

Хууль эрх зүй

Холбоо барих

Цаг үеийн мэдээ

Нийслэлийн Засаг дарга С.Батболд орон сууцны хорооллын дунд мөн цэцэрлэг, сургуулийн орчим, 50 метр зайд орон сууц, бизнесийн чиглэлийн барилга бариулахгүй байх захирамжийг гаргасан. Энэ дагуу 33 дугаар сургуулийн баруун хойд талд олгосон газрын эрхийг хүчингүй болгохоор мэдэгдэх хуудсыг нийслэлийн Газрын албанаас хүргүүлээд байна.

Мэдэгдэх хуудаст “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан нөхцөл, болзол зориулалтын дагуу уг газрыг ашиглаагүй байгаа нь Монгол Улсын Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан нөхцөл бий болсон тул газар эзэмших эрх, эрхийн гэрчилгээг хүчингүй болгох болсныг мэдэгдье” гэжээ.

Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 33 дугаар сургуулийн баруун хойд талд нийслэлийн Засаг даргын 2015 оны 7 дугаар сарын 6 өдрийн А/595 дугаар захирамжийн дагуу 140 м2 газрыг үйлчилгээний зориулалтаар гурван жилийн хугацаатай олгосон байдаг.

Хандалт

167857
Өнөөдөр
Энэ 7 хоногт
Энэ сар
Нийт
44
602
5818
167857

Таны IP: 54.221.136.62

Facebook