Нэвтрэх
Бүртгүүлэх

Нүүр

Танилцуулга

Мэдээлэл

Үйлчилгээ

Ил тод байдал

Шилэн данс

Хууль эрх зүй

Холбоо барих

Цаг үеийн мэдээ

Нийтийн эзэмшлийн талбай дээр барилгын норм норматив болон холбогдох бусад хуулийг зөрчин барилгын ажил эхлүүлээд байсныг зогсоох шийдвэрийг Нийслэлийн Засаг дарга С.Батболд гаргалаа.

Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, Денверийн гудамжны дагуу орон сууцны 12а байрны зүүн талд үйлчилгээний зориулалтаар 300 м2 газрыг иргэн Ц.Батбаатарт эзэмшүүлсэн байсныг Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 29 өдрийн А/912 тоот захирамжаар хүчингүй болголоо.
Иргэн Ц.Батбаатар нь уг эзэмшлийн газар дээрээ 18.0х8.0 метр хэмжээтэй барилга барихаар Хот төлөвлөлт, Ерөнхий төлөвлөгөөний газраас архитектур төлөвлөлтийн даалгавар авсан боловч барилгын ажлын зураг төсөл дээрээ тэнхлэгээр 25.0х11.0 метрийн хэмжээтэй буюу барилгын суурийн хэмжээгээ томсгон магадлал хийж, энэ дүгнэлтээ Барилгын хөгжлийн төвөөр баталгаажуулан барилгын ажлаа эхлүүлсэн нь “Орон сууцны барилгын зураг төсөл төлөвлөлт” БНбД 31-01-10-ийн 1.6 дах заалт, 12 дугаар хүснэгтэд заасан зай хэмжээ зөрчигдөж, оршин суугчдын ая тухтай амьдрах хэвийн нөхцөлийг алдагдуулахад хүрээд байсан байна.

Хандалт

167837
Өнөөдөр
Энэ 7 хоногт
Энэ сар
Нийт
24
582
5798
167837

Таны IP: 54.221.136.62

Facebook