Нэвтрэх
Бүртгүүлэх

Нүүр

Танилцуулга

Мэдээлэл

Үйлчилгээ

Ил тод байдал

Шилэн данс

Хууль эрх зүй

Холбоо барих

Цаг үеийн мэдээ

Газар, түүний дээр байрлах үл хөдлөх хөрөнгө хоёр бие биенээсээ салшгүй уялдаа холбоотой байдаг. Газар болон эд хөрөнгийн бүртгэлд тулгардаг хүндрэл бэрхшээлтэй асуудлуудын талаар санал солилцож, нэгдсэн нэг ойлголтод хүрэх зорилготой уулзалт өнөөдөр Хангарди ордны хурлын зааланд боллоо.

Нийслэлийн Газрын алба болон Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газрын удирдлагууд, холбогдох мэргэжилтнүүдийн хамт уулзаж хоёр байгууллагын уялдаа холбоог сайжруулах, мэдээллээ хурдан шуурхай харилцан солилцох, хүндрэлтэй асуудал гаргасан тохиолдолд хэрхэн шийдвэрлэх зэрэг асуудлаар харилцан санал солилцлоо.

Тухайлбал, газрын кадастрын нэгж талбарын дугаар өөрчлөгдөхөд бүртгэлийн байгууллагад хэрхэн мэдээлэл өгөх, үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ авсан иргэдийн мэдээлэл болон өмчилсөн газраа эдийн засгийн эргэлтэд оруулж худалдсан, бэлэглэсэн, өв залгамжилсан, барьцаалсан иргэдийн мэдээллийг хоёр байгууллага цаг алдалгүй хурдан шуурхай хэрхэн солилцох, газрын эрхийг шилжүүлэх үед газар дээр байгаа үл хөдлөх хөрөнгө буюу байшинг эрх хүлээн авагчид давхар шилжүүлэх, газар өмчлөлийн мэдээллийн санд бүртгэлтэй байгаа зарим иргэдийн овог, нэр, регистрийн дугаар зэрэг мэдээлэл нь зөрүүтэй байгаагаас газар өмчлөлийн давхардал үүсэх, маргаан гарах зэрэг хүндрэлүүд учирдаг тул иргэний бүртгэлийн мэдээллийн санг ашиглан засвар хийдэг болох, өмчилсөн газар болон барилга байгууламжийг бүхэлд нь нөхөх олговортойгоор эргүүлэн авахад тус үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг хэрхэн хүчингүй болгох, өмчилсөн газрыг хэсэгчлэн нөхөх олговортойгоор эргүүлэн авахад нийслэлийн Газрын албанаас кадастрын зургийн мэдээллийн санд өөрчлөлт оруулсан тохиолдолд үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг өөрчлөхөд иргэдэд чирэгдэл багатай асуудлыг шийдвэрлэх ямар боломж байгаа, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг иргэний хүсэлтээр бус нөхөх олговрын захирамжийг үндэслэн цуцлах боломжтой эсэх зэрэг олон тулгамдсан асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар санал солилцож, цаашид хамтран ажиллахаар боллоо.

Хандалт

167830
Өнөөдөр
Энэ 7 хоногт
Энэ сар
Нийт
17
575
5791
167830

Таны IP: 54.221.136.62

Facebook