Нэвтрэх
Бүртгүүлэх

Нүүр

Танилцуулга

Мэдээлэл

Үйлчилгээ

Ил тод байдал

Шилэн данс

Хууль эрх зүй

Холбоо барих

Цаг үеийн мэдээ
Газар өмчлөлийн хуулийн хугацааг 10 жилээр сунгалаа.       Дуудлага худалдааны анхны үнийг буурууллаа.       Газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдааны байршлуудыг батлууллаа.      Зуслангийн ногоон бүсэд иргэдэд зориулсан мэдээллийн самбаруудыг байрлуулна.      Газрын төлбөрийн Ландпэй програмыг нэвтрүүлнэ.       Олон улсын ISO стандарт нэвтрүүлнэ.      Газар өмчлөлийн аяныг дахин зохион байгууллаа.       Бүтээн байгуулалтын ажлын газар чөлөөлөлт хийгдэж байна.       “Газрын зөрчил арилгах” арга хэмжээг зохион байгуулж байна.       “Нийтийн эзэмшил-Нийгмийн хариуцлага” аяныг эхлүүллээ.       Хороо бүрийг альбомжуулна.      “Нийслэлийн Газрын албаны онлайн харилцагчийн үйлчилгээ”-г нэвтрүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байна.       Газрын харилцаа хэлэлцүүлгийг дүүрэг бүрт зохион байгуулж байна.     

“Зуслангийн газар өмчлөлийн цахим бүртгэл эхэллээ” гэсэн мэдээлэл мэдээллийн сайтуудаар цацагдаж байгаа нь хуучирсан мэдээлэл болохыг мэдэгдэж байна. Тус мэдээлэл нь 2016 оны 4 сард нийтлэгдсэн бөгөөд ногоон бүсэд газар эзэмших, өмчлөх ажлыг цахимаар бүртгээгүй байна.

Ногоон бүсэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүлэх ажил хэвийн явагдаж байгаа бөгөөд иргэдийн эзэмшил газар ямар нэгэн зөрчилгүй, хориглолт, хамгаалалтын бүсэд ороогүй бол өмчлөх ажил Чингэлтэй, Сүхбаатар дүүргүүдэд хийгдэж байна. Иргэдэд эзэмшил газраа өмчлөх хүсэлтээ харьяа дүүргийнхээ Газрын албанд хандаж өгч болно.

Сүүлийн үед Монгол Улсын иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар үнэгүй газар өмчлүүлэх тухай хуулийн хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор хуурамч гэрчилгээ үйлдэх, түргэн хугацаанд өмчлөлийн гэрчилгээ гаргаж өгнө гэх мэтээр иргэдийг хууран мэхэлж, залилах тохиолдол гарч байгаа тул иргэд олон нийт анхаарал болгоомжтой байхыг анхааруулж байна.

Иргэд газрын харилцаанд оролцох, бусдаас газар эзэмших эрхийн гэрчилгээ болон гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлөгдсөн газрын эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлэн авах тохиолдолд сайтар хянан үзэж, нийслэлийн Газрын алба болон харьяа дүүргийнхээ Газрын албанд хандан шалгуулж байхыг анхааруулж байна.

Хандалт

607808
Өнөөдөр
Энэ 7 хоногт
Энэ сар
Нийт
358
1958
22764
607808

Таны IP: 54.80.219.236

Нийгмийн сүлжээ