Нүүр

Танилцуулга

Мэдээлэл

Үйлчилгээ

Ил тод байдал

Шилэн данс

Хууль эрх зүй

Холбоо барих

Цаг үеийн мэдээ
Газар өмчлөлийн хуулийн хугацааг 10 жилээр сунгалаа.       Дуудлага худалдааны анхны үнийг буурууллаа.       Газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдааны байршлуудыг батлууллаа.      Зуслангийн ногоон бүсэд иргэдэд зориулсан мэдээллийн самбаруудыг байрлуулна.      Газрын төлбөрийн Ландпэй програмыг нэвтрүүлнэ.       Олон улсын ISO стандарт нэвтрүүлнэ.      Газар өмчлөлийн аяныг дахин зохион байгууллаа.       Бүтээн байгуулалтын ажлын газар чөлөөлөлт хийгдэж байна.       “Газрын зөрчил арилгах” арга хэмжээг зохион байгуулж байна.       “Нийтийн эзэмшил-Нийгмийн хариуцлага” аяныг эхлүүллээ.       Хороо бүрийг альбомжуулна.      “Нийслэлийн Газрын албаны онлайн харилцагчийн үйлчилгээ”-г нэвтрүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байна.       Газрын харилцаа хэлэлцүүлгийг дүүрэг бүрт зохион байгуулж байна.     

Нийслэлийн газрын албаны дарга Э.Болорчулуунаас Нийслэлийн засаг даргын захирамжийг хуурамчаар үйлдэх замаар, хоёр байршилд гэрчилгээ гарган, иргэнээс их хэмжээний мөнгө авсан талаарх мэдээлэл болон бусад асуудлаар тодруулж ярилцлаа.

-БИ Б.БЯМБАДОРЖ ГЭДЭГ ХҮНИЙГ ОГТ ТАНИХГҮЙ-

-Саяхан таныг өөрийн найз Б.Бямбадорж гэх хүнтэй үгсэж, нийслэлийн хоёр ч байршилд газрын гэрчилгээ хуурамчаар гарган, их хэмжээний мөнгө авсан гэх мэдээлэл цацагдсан. Зөрүүлээд танайхаас үгүйсгэсэн юм байна. Мэдээлэлд дурдагдсан Б.Бямбадорж гэдэг хүн таны найз гэдэг нь үнэн үү?

-Үгүй, би Б.Бямбадорж гэдэг хүнийг огт танихгүй. Яг ийм хуурамч гэрчилгээний асуудлаас үүдэж, иргэд хохирох вий гэдэг үүднээс би сэрэмжлүүлэг болгож, мэдээлэл хийсэн байгаа. Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригт /2018.03.01/ нэг иргэн газрын .... дугаартай Шарлууд овогтой Мөнгөнжагай гээд эзэмшигчийн нэр буруу бичигдчихсэн гэрчилгээг Мөнгөншагай болгон засч өгөхгүй байна гэсэн гомдол орж ирсэн юм. Би тэр даруйд нь холбогдох мэргэжилтнүүддээ “Яагаад иргэний нэр буруу бичигдсэн асуудлыг хурдан засч өгөхгүй байгаа юм бэ. Засаад өг” гэж үүрэг өгсөн юм. Гэтэл мэргэжилтнүүд нэгж талбарынх нь дугаараар шүүгээд үзтэл захирамж гараагүй, мэдээллийн санд бүртгэлгүй байна гэхээр нь би гайхлаа. Гэрчилгээг нь хартал миний гарын үсгийг нэлээд дөхүүлээд зурчихсан байна. Гарын үсгээ биш гэдгийг мэдэнгүүтээ “Үүнийг цагдаад өг. Шалгуул” гээд, хүсэлтээ гаргасан юм. Ингээд даваа гаригийн /2018.03.12/ өглөө би энэ асуудлаар мэдүүлэг өгч, цагдаагийн газраас манай албан дээр хүмүүс ирэн хоёр гэрчилгээтэй холбогдох баримт, миний гарын үсэг сэлтийг авсан. Яг үүнтэй зэрэгцээд намайг Нийслэийн Засаг даргын захирамжийг хуурамчаар үйлдэж, газар олгосон гээд мэдээлэгдсэн байгаа. Угаасаа ийм боломж байхгүй.

-Гэрчилгээ эзэмшигч нь өөрөө танайд ирсэн гэсэн үг үү?

-Үгүй. Хүнээр дамжуулж шалгуулсан гэж ойлгосон. Шалгаад үзтэл гэрчилгээ нь манай мэдээллийн санд байхгүй болж таарсан. Тэгээд цагдаад хандсан гэж би хувьдаа ойлгож байгаа. Манай алба ч зэрэгцээд цагдаад хандсан юм.

-Гарын үсэг нь яалт ч үгүй таных биш үү?

-Миний гарын үсгийн хэлбэр биш. Гэхдээ нэлээд дөхүүлж зурсан байгаа юм. Миний гарын үсгийг дуурайлгаж зураад зогсохгүй өөр хэд хэдэн алдаа хийсэн байна лээ. Тухайлахад, Сүхбаатар дүүрэг хариуцсан газрын байцаагчийг Баянгол дүүргийнх болгочихсон байгаа юм. Нийслэлийн Засаг даргын хоёр захирамжийг тоотоор нь хөөж шалгаж үзлээ. Нэг нь гадаад томилолтын тухай, нөгөө нь ажлын хэсэг байгуулах тухай захирамж байх жишээтэй. Тэгээд нэгж талбарын дугаар нь манай мэдээллийн санд байхгүй. Ийм илт хуурамч.

-Ер нь ийм төрлийн зөрчил газрын албанд дээр их гардаг вэ?

-Яг ийм хуурамч гэрчилгээ хийж, илтэд залилан хийсэн тохиолдол бараг байхгүй.

-Гэрчилгээн дээр танаас гадна газрын албаны байцаагчийн гарын үсэг байгаа. Та эдгээр хүмүүсээс лавлаж асуув уу?

-Гэрчилгээ улсын үнэт цаасаар хийгддэг. Гэрчилгээг батлах журмын дагуу хэвлэлийн компаниудтай гэрээ байгуулж, үнэт цаасан дээр манайхаас очсон мэдээллийн дагуу хэвлэгддэг. Гэрчилгээ нэг бүр өөрийн дугаартай. Тухайн гэрчилгээний дугаараар шүүхээр хэн гэдэг мэргэжилтэн хаана бичсэн нь бүртгэлээс харагддаг юм. Гэрчилгээг дугаараар нь хайгаад үзэхээр 2016 онд Сонгинохайрхан дүүргийн байцаагч руу шилжсэн байгаа юм. Сонгинохайрхан дүүргийн архиваас үзэхээр яг дугаараараа байна лээ. Цагдаагийн байгууллага манай эдгээр байцаагчдаас байцаалт авсан.

-Ц.САНДУЙ БИД ХОЁРТ АЖИЛ ХЭРГИЙН ХОЛБОО Л БАЙГАА-

-Тантай ойр ажилладаг газрын мэргэжилтнүүдээс авлига авсан нь шүүхээр тогтоогдсон тохиолдол байгаа юу?

-Анх 2003 оноос газар эзэмших эрх олгохдоо байцаагч газар дээр нь үзлэг шалгалт хийгээд, засаг даргад танилцуулдаг замаар ажил явагддаг байсан. Гэтэл газрын эрэлт ихсээд нэг байршил дээр хэд хэдэн иргэний хүсэлт давхардсан байдлаар ирж эхэлсэн. Нэг газар дээр 2-3 хүний хүсэлт ирэхээр холбогдох журмын дагуу хэн нэгэнд нь гэрчилгээг олгодог. Тэгэхээр “Энэ хүн л авлига өгөөд авчихлаа” гэх хий хардлага иргэдэд байнга төрөх болсон. Эзэмшихийг хүсч байсан газраа алдсан хүмүүс хор шартай ч байдаг. Энэ мэтээр буруу ойлголт даамжирч, нийгэмд хүчээ авсан юм. Яг бодит байдал дээр гэрчилгээ олгох нь газрын албаны дангаараа шийддэг асуудал биш. Миний эргэн тойронд ажиллаж байсан хүмүүсээс лав газрын асуудлаар шалгагдаад, гэм буруутай нь тогтоогдсон удаа байхгүй. Мэдүүлэг өгөх, шалгагдах асуудлууд бол өчнөөн л гардаг. 2012-2016 оны хооронд Баянзүрх, Баянгол дүүргүүдэд мэргэжлийн бус хүмүүс тавигдсантай холбоотойгоор шалгагдсан тохиолдол бий.

-Газрын алба авлигад өртөх хамгийн өндөр эрсдэлтэй ангилалд багтдаг. Иргэд ч мөнгөө өгөөд, газрынхаа асуудлыг хурдхан шийдүүлэх хүсэлтэй байдаг нь нууц биш. Ийм нөхцөлд газрын албаны байцаагчдыг авлигад өртөхгүй байх чиглэлд танайхаас зорилтот ажлууд хийдэг үү?

-Азийн хөгжлийн банкны шугамаар явагдсан судалгаагаар газрын албад нь авлигад өртөх өндөр эрсдэлтэй ангилалд багтсан. Гэхдээ авлигад өртсөн гэдэг ангилалд ороогүй. Энэ бас ялгаатай. Үүнийг ойлгох хэрэгтэй. Бид АТГ-аас сар бүр сургалт авч байна. Дотоод хяналтыг нэлээд сайжруулсан. Дотоод хяналтын мэргэжилтнүүд дүүрэг бүр дээр очиж, өдөр тутмын ажилд нь хяналт тавьж ажилладаг хэлбэрт шилжсэн байгаа.

-Дүүргүүдийн газрын албаны даргыг танайхаас томилдог уу?

-Тийм. Нийслэлийн газрын албанаас холбогдох журмын дагуу томилдог. Энэ жишгээр Нийслэлийн 9 дүүргийн өнөөгийн газрын албаны дарга нарыг би томилсон байгаа. Ажлын байрны тодорхойлолт нь мэргэжлийн хувьд нэлээд өндөр шаардлага тавьдаг. Наанадаж л гадны төслийн шугамын хүрээнд хийгдсэн томоохон программууд дээр ажилладаг. Үүн дээрээ ажиллана. Олон сургалтад хамрагддаг.

-Таныг Ц.Сандуй томилсон учраас “60 тэрбум”-ын схем хэрэгжиж байна гэж хэвлэлүүд шүүмжилсэн. Та энэ албанд хэрхэн томилогдсон юм бэ?

-Нэгд, Ц.Сандуй даргатай би төлбөрийн байцаагчаас авахуулаад дүүрэг, нийслэлийн газрын албанд ажилласан хүн. 2003 оноос хойш газрын албанд яг мэргэжлээрээ ажиллаад явж байна. Бидэнд ажил хэргийн холбоо л байгаа. Хоёрт, хуулиараа намайг Нийслэлийн засаг дарга томилдог. Төрийн албаны зөвлөлөөс сонгон шалгаруулалт зарлагдаж, АТГ-т мэдүүлгээ хүргүүлэх замаар томилгоо явагдсан.

-Таныг Сонгинохайрхан дүүргийн Газрын албаны дарга байхдаа нийслэлийн таван байршилд газар авсан, түүнийгээ ХОМ-дээ тусгаагүй гэх асуудал сөхөгдөж байсан. Энэ асуудал хэрхэн шийдэгдсэн бэ?

-Би эдгээр газрын асуудлаар шалгуулах хүсэлт гаргасан юм. Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт эхнэрийнхээ нэр дээр зуслангийн газар авсан гэх асуудлын хүрээнд би дүүргээс нь лавлагаа хүссэн. Тухайн үед тийм газар байхгүй гэсэн мэдэгдэх хуудас ирсэн юм. Чингэлтэй дүүрэгт бас л газар байна гээд бичсэн. Одоо машин угаалга ажиллаж байна лээ. Миний нэр дээр огт бүртгэл байхгүй. Тухайн үед хүсэлт гаргаж байсан ч иргэд ашиглаад эхэлчихсэн учраас надад олгогдож байгаагүй юм. АТГ-т миний шалгуулах хүсэлтийн дагуу баримтуудыг судалж, “Нотлох баримт бүрдсэн тул хөрөнгө орлогоо нуун дарагдуулсан үндэслэл байхгүй байна” гэсэн бичиг өгч байсан.

-БИ БАЯНЗҮРХ, СҮХБААТАР ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА НАРТАЙ
БҮР БИЕЧИЛЖ УУЛЗСАН-

-НИТХ-аас газрын асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулах үеэр та “Дүүргийн засаг дарга нар иргэдэд газар эзэмшүүлэх захирамжаа гаргахгүй байгаагаас үүдэж, ажил гацаад байна” гэж тайлбарласан. Эсрэгээрээ дүүрэг дээр очихоор засаг дарга нь “Нийслэлээс зөвшөөрөл олгохгүй байгаа” гэдэг. Энэ ямар учиртай юм бэ?

-Иргэн газар эзэмших хүсэлтээ тухайн дүүргийнхээ газрын албанд хандан гаргадаг. Газрын албаны холбогдох мэргэжилтнүүд хүсэлтийг бүртгэж аваад, судалгаа хийдэг. Тодорхой судалгаа явагдсаны дараа Газрын эрхийг хянан шийдвэрлэх тухай хурлаар хэлэлцээд, Засаг даргын тамгын газар (ЗДТГ) руу өгдөг. ЗДТГ-ын хуулийн хэлтсийн мэргэжилтэн холбогдох хуулиндаа нийцэж байгаа эсэхийг хянах чиг үүрэг хүлээдэг. Өөрөөр хэлбэл, тэр баримт бичгийг хуулийн хүрээнд үйлдэгдэж үү гэдэг дээр хяналт тавина гэсэн үг. Чиг үүрэг нь ерөөсөө л энэ. Гэтэл одоогийн хуулийн мэргэжилтнүүд газрын асуудлыг нь давхар шалгах гэж чирэгдэл үүсгэдэг. Үүний дараа захиргааны хэлтэс, тамгын газрын дарга нь гарын үсгээ зурж, хамгийн сүүлд дүүргийн засаг дарга захирамжаа гаргах учиртай. Захирамж гарсны дараа тусгай программ дээр мэдээлэл байршиж, иргэнд гэрчилгээ очих ёстой. Гэтэл энэ дунд дүүргийн засаг дарга захирамжаа гаргаж өгдөггүй. Ингээд ажил зогсчихдог.

-Газрын алба нь өөрсдөөсөө шалтгаалах зүйлсээ хийчихсэн байдаг гэж үү?

-Тийм. Иргэд анх газрын албандаа материалаа өгсөн учраас тэндээсээ л нэхдэг. Газрын албаныхан “Гэрчилгээ гараагүй байна” гэхээр иргэд эргээд тэдэнд л уурладаг. Би сүүлийн үед хэлээд байгаа. Ер нь газрын алба бүх юмны мууг үүрэх ёсгүй. Бодит байдлаа хэл гэж байгаа. Одоо үүнийг ил хэлэх хэрэгтэй. Дүүргийн засаг дарга нар туйлшраад байгаа юм. Нийслэлээс суурьшлын бүсийн хил хязгаарыг тогтоосон захирамж гаргаад, энэ бүсээс хэтрүүлж газар олгохгүй байх чиглэлийг дүүргүүдэд өгсөн юм. Энэ захирамж дээр дөрөөлөөд “Захирамж гаргаж болохгүй гэсэн” гээд суугаад байх жишээтэй. Газрын гэрээ сунгах, нэр шилжүүлэх асуудал дээр хүртэл ингэж хэлж байгаа юм. Уг нь ямар ч хамаагүй. Нийслэл дээр захирамж гацсан юм огт байхгүй. Ажил хэвийн үргэлжилж байгаа.

-Нийслэлийн Баянзүрх ,Сүхбаатар дүүрэг дээр 2016 оны сонгуулиас хойш эзэмших эрхийн газрын гэрчилгээ гарахгүй гацчихсан. Энэ нь тухайн дүүргүүд дээр АН ялалт байгуулсантай холбоотойгоор та бүхнийг учир зүйгээ олж чадахгүй байна уу даа гэх хардлага хүмүүст төрдөг?

-Энд чинь аль нам хаана ялалт байгуулснаас эс хамаарч төрийн ажил явагдаж байна. Би төрийн албан хаагч. Дүүргийн засаг дарга нар ч улс төрийн албан хаагч. Иргэдэд төрийн үйлчилгээ үзүүлэх гэж л очиж байгаа хүмүүс. Иргэдэд газрыг нь өмчлүүлэх, эзэмшүүлэх асуудал дээр дүүргийн засаг дарга нар арай ч ийм ядмаг сэтгэлгээ гаргахгүй болов уу гэж би бодож байгаа. Дүүргийн засаг дарга нар мэргэжлийн байгууллагын хийсэн ажил дээр үзэглээд л болох асуудал. Хариуцлагыг хоёр талдаа үүрнэ. Баянзүрх дүүрэг захирамж гарахгүй байгаа нь үнэн. Сүүлд гэрээ шилжүүлэх захирамж гаргасан байна лээ. Сүхбаатар дүүрэг хэлэлцүүлгээс хойш хэдэн удаагийн захирамж гаргасан гэсэн мэдээлэл надад ирсэн.

-Дүүргүүдийн засаг дарга нартай уулзахаар танд юу гэдэг вэ?

-Ойлголоо. Асуудлыг шийднэ ээ л гэдэг. Би Баянзүрх, Сүхбаатар дүүргийн засаг дарга нартай бүр биечилж уулзсан. Захирамжаа гаргана аа л гэдэг юм.

Эх сурвалж: Medee.mn

Хандалт

669325
Өнөөдөр
Энэ 7 хоногт
Энэ сар
Нийт
548
1864
11658
669325

Таны IP: 3.82.51.133

Нийгмийн сүлжээ