Нүүр

Танилцуулга

Мэдээлэл

Үйлчилгээ

Ил тод байдал

Шилэн данс

Хууль эрх зүй

Холбоо барих

Цаг үеийн мэдээ
Газар өмчлөлийн хуулийн хугацааг 10 жилээр сунгалаа.       Дуудлага худалдааны анхны үнийг буурууллаа.       Газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдааны байршлуудыг батлууллаа.      Зуслангийн ногоон бүсэд иргэдэд зориулсан мэдээллийн самбаруудыг байрлуулна.      Газрын төлбөрийн Ландпэй програмыг нэвтрүүлнэ.       Олон улсын ISO стандарт нэвтрүүлнэ.      Газар өмчлөлийн аяныг дахин зохион байгууллаа.       Бүтээн байгуулалтын ажлын газар чөлөөлөлт хийгдэж байна.       “Газрын зөрчил арилгах” арга хэмжээг зохион байгуулж байна.       “Нийтийн эзэмшил-Нийгмийн хариуцлага” аяныг эхлүүллээ.       Хороо бүрийг альбомжуулна.      “Нийслэлийн Газрын албаны онлайн харилцагчийн үйлчилгээ”-г нэвтрүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байна.       Газрын харилцаа хэлэлцүүлгийг дүүрэг бүрт зохион байгуулж байна.     

Өнгөрсөн 1 дүгээр сард "Газрын харилцаа" хэлэлцүүлэг Соёлын төв өргөөнд зохион байгуулагдсан. Тус хэлэлцүүлгээс нийт 560 өргөдөл, гомдол ирсэн бөгөөд шийдвэрлэлтийн байдлын талаар нийслэлийн Газрын албаны дарга Э.Болорчулуун хэлтэс, дүүргүүдийн Газрын албаны нийт албан хаагчиддаа танилцууллаа.

Тус хэлэлцүүлгийн үеэр ирсэн өргөдөл, гомдлын 41 хувь буюу 230 нь газар шинээр хүссэн, 20 хувь буюу 112 нь газрын маргаан шийдвэрлүүлэх, 14 хувь буюу 80 нь орц, гарч чөлөөлөх, 8 хувь буюу 45 нь эрх шилжүүлэх, хугацаа сунгах, 7 хувь буюу 38 нь газар өмчлөх хүсэлт, 1 хувь буюу 6 нь албан хаагчтай холбоотой асуудал, 9 хувь буюу 49 нь санал хүсэлт, лавлагаа авах, газрын хэмжээ байршил өөрчлөх хүсэлт байна.

Дээрх 560 өргөдөл гомдлын 56-г шийдвэрлэсэн, 39 нь шийдвэрлэх шатандаа, 313 нь шийдвэрлэх боломжтой, 152 нь судлагдан хүлээгдэж байгаа асуудал байна.

Судлан хүлээгдэж байгаа 152 асуудал нь холбогдох байгууллагуудаас хариу авч байж шийдвэрлэхээр хүлээгдэж байна. Өөрөөр хэлбэл, тусгай хамгаалалтын газар нутаг, үерийн хамгаалалтын бүс, инженерийн шугам сүлжээний бүсүүдэд шинээр газар хүссэн мөн шүүхийн шатанд хянагдаж байгаа газрын маргаантай учраас холбогдох мэргэжлийн байгууллагуудын дүгнэлтээр шийдвэрлэх боломжтой хүсэлтүүд байгаа юм.

Нийслэлийн Газрын албаны дарга Э.Болорчулуун "Хэлэлцүүлгийн үр дүнд иргэд мэдээлэл муу, тэр бүр дүүргүүдийн Газрын албанд ирж мэдээлэл авч чаддаггүй, зөвлөгөө мэдээлэл авах боломж гардаггүй гэх мэт асуудлуудаас үүдэн, мэргэжлийн байгууллагаас үнэн зөв мэдээлэл авч чадахгүй байна. Зарим тохиолдолд мэдээлэлгүйгээсээ болж хохирох явдал ч гарч байна. Тиймээс нийслэлийн төвийн зургаан дүүргийн Газрын албад дүүрэг тус бүр дээр улирал тутам "Газрын харилцаа" хэлэлцүүлгийг тогтмол зохион байгуулж байхыг үүрэг болгож" байна гэв.

Ингэснээр иргэдийг чирэгдүүлэхгүй түргэн шуурхай үйлчлэх, мэдээллийн ил тод байдлыг хангах зорилгоор үнэн зөв мэдээллийн иргэдэд хамгийн ойроос мэргэжлийн байгууллага цаг тухайд нь хүргэх боломж бүрдэх юм.

Хандалт

669354
Өнөөдөр
Энэ 7 хоногт
Энэ сар
Нийт
577
1893
11687
669354

Таны IP: 3.82.51.133

Нийгмийн сүлжээ