Нүүр

Танилцуулга

Мэдээлэл

Үйлчилгээ

Ил тод байдал

Шилэн данс

Хууль эрх зүй

Холбоо барих

Цаг үеийн мэдээ
Газар өмчлөлийн хуулийн хугацааг 10 жилээр сунгалаа.       Дуудлага худалдааны анхны үнийг буурууллаа.       Газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдааны байршлуудыг батлууллаа.      Зуслангийн ногоон бүсэд иргэдэд зориулсан мэдээллийн самбаруудыг байрлуулна.      Газрын төлбөрийн Ландпэй програмыг нэвтрүүлнэ.       Олон улсын ISO стандарт нэвтрүүлнэ.      Газар өмчлөлийн аяныг дахин зохион байгууллаа.       Бүтээн байгуулалтын ажлын газар чөлөөлөлт хийгдэж байна.       “Газрын зөрчил арилгах” арга хэмжээг зохион байгуулж байна.       “Нийтийн эзэмшил-Нийгмийн хариуцлага” аяныг эхлүүллээ.       Хороо бүрийг альбомжуулна.      “Нийслэлийн Газрын албаны онлайн харилцагчийн үйлчилгээ”-г нэвтрүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байна.       Газрын харилцаа хэлэлцүүлгийг дүүрэг бүрт зохион байгуулж байна.     

Нийслэлийн Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн А/244 дүгээр захирамжаар Баянгол дүүргийн 5, Баянзүрх дүүргийн 54 иргэнд, Сүхбаатар дүүргийн 40 иргэнд,Чингэлтэй дүүргийн 59 иргэнд, Хан-Уул дүүргийн 63 иргэнд, Сонгинохайрхан дүүргийн 366 иргэнд, Налайх дүүргийн 14 иргэнд, Багануур дүүргийн 18 иргэнд, Багахангай дүүргийн 16 иргэнд нийт 625 иргэнд 3,4 га газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүллээ.

Өмнө нь гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар дундаа хамтран газар өмчилсөн 244 иргэний дахин газар өмчлөх эрхийг нээж өглөө.

Зуслангийн зориулалтаар газар эзэмшиж байсан Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн нийт 140 иргэнд 8,7 га газрыг Нийслэлийн Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн А/243 дугаар захирамжаар гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүллээ.

Нийслэлийн Газрын албаны даргын баталсан 2018 оны А/17 тоот тушаалаар баталсан Газар өмчлөлийн шийдвэрийн төслийг бэлтгэх ажлын хэсгийн хурлыг 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хийж нийт 720 иргэний газар өмчлөлийн асуудлыг хэлэлцэж, 654 иргэний асуудлыг дэмжиж Нийслэлийн Засаг даргын захирамжийн төсөл бэлтгэж байна.

Хандалт

669358
Өнөөдөр
Энэ 7 хоногт
Энэ сар
Нийт
581
1897
11691
669358

Таны IP: 3.82.51.133

Нийгмийн сүлжээ