Нүүр

Танилцуулга

Мэдээлэл

Үйлчилгээ

Ил тод байдал

Шилэн данс

Хууль эрх зүй

Бүрдүүлэх материал

Холбоо барих

Цаг үеийн мэдээ
Газар чөлөөлсөн иргэдийн нөхөн олговрыг олгох асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.       Газрын төлбөрийн үнэлгээний бүсийг шинэчиллээ.       Нийслэлийн Газрын албаны зарим албан хаагчид Төрийн дээд одон медалиар шагнууллаа.      Нийслэлийн 2019 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө.       СӨХ-той газар ашиглалтын гэрээ байгуулж эхэллээ.       Ил задгай авто худалдаа эрхлэгчдийг нүүлгэн шилжүүллээ.       17 байршилд явган хүний зам талбай гаргалаа.       60.6 га газрыг нийтийн эзэмшилд буцаан шилжүүллээ.       10 сургууль, 21 цэцэрлэг, 5 сургууль, цэцэрлэгийн цогцолбор барих газрыг чөлөөлөө.       Хиймэл дагуулын тусламжтайгаар газрын гадаргын хэмжилтийг хийдэг боллоо.       Нийслэлийн Газрын албанаас 2018 онд хийж гүйцэтгэсэн ОНЦЛОХ ажлуудаа танилцуулж байна       Нийслэлийн 2019 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөг баталлаа      

Монгол Улсын иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газрыг нэг удаа үнэгүй өмчилж авах хуулийн хугацаа ирэх сарын 1-ний өдөр дуусч байна. Нийслэлийн Газрын албанаас дээрх хуулийн хугацааг сунгах хүсэлтээ Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газарт /ГЗБГЗЗГ/ хүргүүлсэн бөгөөд хаврын чуулганаар хэлэлцэхээр хүлээгдэж байна.

ГЗБГЗЗГ-аас нийслэлийн хэмжээнд газар өмчлөлийн ажил 14, улсын хэмжээнд 13 хувьтай байгааг харгалзаж “Иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар үнэгүй газар өмчлүүлэх хуулийн заалтыг ХУГАЦААГҮЙ БОЛГОХ ТУХАЙ ХУУЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛ, НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙГ БОЛОВСРУУЛАН Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлээд байгаа юм.

Тиймээс иргэд ирэх сарын 1-нээс газрыг үнээр худалдаж авна гэсэн ташаа мэдээлэлд автан хугацаанд шахагдан дүүргүүдийн Газрын албанд оочирлон цаг заваа гарздах, ачаалал үүсгэх шаардлагагүй юм. Дээрх хуулийг 3 удаа сунгасан бөгөөд цаашид хугацаагүй болгохоор хуулийн төсөл боловсруулаад байна.

Монгол Улсын иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газрыг нэг удаа үнэгүй өмчилж авах хуулийн хугацааг сунгах эсвэл хугацаагүй болгох эсэх нь хаврын чуулганаар тодорхой болно.

Хандалт

763570
Өнөөдөр
Энэ 7 хоногт
Энэ сар
Нийт
450
1442
21328
763570

Таны IP: 3.95.63.218

Нийгмийн сүлжээ