Нэвтрэх
Бүртгүүлэх

Нүүр

Танилцуулга

Мэдээлэл

Үйлчилгээ

Ил тод байдал

Шилэн данс

Хууль эрх зүй

Холбоо барих

Цаг үеийн мэдээ
Газар өмчлөлийн хуулийн хугацааг 10 жилээр сунгалаа.       Дуудлага худалдааны анхны үнийг буурууллаа.       Газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдааны байршлуудыг батлууллаа.      Зуслангийн ногоон бүсэд иргэдэд зориулсан мэдээллийн самбаруудыг байрлуулна.      Газрын төлбөрийн Ландпэй програмыг нэвтрүүлнэ.       Олон улсын ISO стандарт нэвтрүүлнэ.      Газар өмчлөлийн аяныг дахин зохион байгууллаа.       Бүтээн байгуулалтын ажлын газар чөлөөлөлт хийгдэж байна.       “Газрын зөрчил арилгах” арга хэмжээг зохион байгуулж байна.       “Нийтийн эзэмшил-Нийгмийн хариуцлага” аяныг эхлүүллээ.       Хороо бүрийг альбомжуулна.      “Нийслэлийн Газрын албаны онлайн харилцагчийн үйлчилгээ”-г нэвтрүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байна.       Газрын харилцаа хэлэлцүүлгийг дүүрэг бүрт зохион байгуулж байна.     

Нийслэлд анх удаа газрын цахим биржээр дамжуулан газар эзэмших эрхийн дуудлага худалдааг зохион байгуулах гэж байна. Цахим дуудлага худалдаа ирэх сарын 3-ны өдөр болох бөгөөд ХУД, СХД-т хоёр байршлын газрыг дуудлагаар худалдах юм.

Цахим дуудлага худалдаагаар Хан-Уул дүүргийг 10-р хороо, Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлын баруун урд талд Конторын барилга, Сонгинохайрхан 32-р хороо, Магнай трейд ШТС-ийн баруун урд талд Хийн түлшээр цэнэглэх станцын зориулалтай хоёр байршилд нийт нийт 1.2 га газрыг худалдана.

Цахим дуудлага худалдаанд оролцох хүсэлтээ газрын биржийн www.mle.mn цахим хаягаар бүргүүлж, дуудлага худалдаанд оролцох боломжтой.

Дуудлага худалдаа ШИНЭЧЛЭН БАТЛАГДСАН ҮНЭЛГЭЭНИЙ АРГАЧЛАЛЫН ДАГУУ ЯВАГДАЖ БАЙГААГААРАА ОНЦЛОГТОЙ.

Дуудлага худалдаагаар газар худалдаж авснаар байршил бүр дээр хийгдсэн БЭЛЭН ЗУРАГ ТӨСЛИЙН ДАГУУ БАРИЛГЫН АЖЛАА ЭХЛҮҮЛЖ, НЭМЭЛТ ЦАГ ЗАВ, ХӨРӨНГӨ МӨНГӨ ЗАРЦУУЛАЛГҮЙ АЖЛАА ЭХЛҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ болдгоороо давуу талтай.

 

д/д

Газрын байршил

Зориулалт

Хэмжээ

/га/

Дуудлага худалдааны анхны үнэ/төг/

1

Хан-Уул дүүргийг 10-р хороо, Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлын баруун урд талд

Конторын барилга

1.14

137573728

2

Сонгинохайрхан 32-р хороо, Магнай трейд ШТС-ийн баруун урд талд

Хийн түлшээр цэнэглэх станц

0.105

116300000

Нийт

1.245

253873728

Дуудлага худалдаанд оролцогчдын хүсэлтийг 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 8:30 минутаас эхлэн – 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 8:00 минут хүртэл цахим хэлбэрээр бүртгэнэ.

Дэлгэрэнгүй мэдээллийг 315712, 96008990 авч болно.

Хандалт

572064
Өнөөдөр
Энэ 7 хоногт
Энэ сар
Нийт
509
3706
9794
572064

Таны IP: 54.225.57.230

Facebook