Нэвтрэх
Бүртгүүлэх

Нүүр

Танилцуулга

Мэдээлэл

Үйлчилгээ

Ил тод байдал

Шилэн данс

Хууль эрх зүй

Холбоо барих

Цаг үеийн мэдээ

“Газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл”-ийн 4 дэх удаагийн хурал 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр болж, нийт 252 иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн хүсэлтийг хэлэлцэж, дүгнэлт гаргалаа.

Тус хурлаас иргэн, хуулийн этгээдээс эзэмшил, ашиглалтад байгаа газрынхаа эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах, бусдад шилжүүлэх, эрх авах үндэслэл, нөхцөл бүрдсэн газруудад шинээр хүсэх, эрхийн талбайн хэмжээ, зориулалт, байршил, оноосон нэр, эдэлбэрийн хэлбэр өөрчлөх болон кадастрын зургийн хэлбэр өөрчлөх зэрэг хүсэлтүүдийг хянан хэлэлцэж, дүгнэлт гаргалаа.

Дээр дурдсан утга бүхий 252 хүсэлтийг хянан хэлэлцэж, 168 хүсэлт дэмжигдсэнээс 2 хүсэлтийн талбайг зохих стандарт хангуулах, явган хүний зам гаргуулах зорилгоор хасч зөвшөөрсөн бол 2 талбайн хэмжээг нэмэгдүүлэх тухай хүсэлтэд газар түр ашиглах тухай акт тогтоохоор зөвшөөрлөө. Харин 61 хүсэлтийг эрх бүхий байгууллагаас санал авах, нэмэлт материал бүрдүүлэх болон газар ашиглалтын талаар дахин судлахаар хойшлуулж, 23 хүсэлтийг тодорхой үндэслэлээр эс зөвшөөрөх зэрэг дүгнэлтүүдийг гаргалаа.

Мөн хурлаас “Нийтийн эзэмшил-Нийгмийн хариуцлага” аяны хүрээнд нийт 1034 СӨХ-нд мэдэгдэл хүргүүлж, 2018.04.18-ны өдрийн байдлаар 126 СӨХ-оос газрын эрх хүссэн болон газар ашиглах гэрээний хугацааг сунгуулах тухай хүсэлтүүд ирүүлснийг судалж байгаа холбогдуулан баталгаажуулах ажлыг зохион байгуулахдаа төлөвлөгдсөн болон шинээр төлөвлөгдөх хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлуудтай уялдуулах, энэ талаар гэрээнд тодорхой тусгаж ажиллах үүрэг даалгавар өгөгдөв. Мөн Баянгол, Сонгинохайрхан дүүргүүдийн 20 дугаар хороо буюу Үйлдвэрийн хэсэгт батлагдсан хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан газар ашиглалтын зураглал боловсруулж, танилцуулах ажлыг яаралтай зохион байгуулах, улмаар үйл ажиллагаандаа мөрдөж ажиллах талаар тусгайлсан үүрэг өгөгдлөө.

Хандалт

515278
Өнөөдөр
Энэ 7 хоногт
Энэ сар
Нийт
864
1522
13433
515278

Таны IP: 54.166.245.10

Facebook