Нүүр

Танилцуулга

Мэдээлэл

Үйлчилгээ

Ил тод байдал

Шилэн данс

Хууль эрх зүй

Холбоо барих

Цаг үеийн мэдээ
Газар өмчлөлийн хуулийн хугацааг 10 жилээр сунгалаа.       Дуудлага худалдааны анхны үнийг буурууллаа.       Газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдааны байршлуудыг батлууллаа.      Зуслангийн ногоон бүсэд иргэдэд зориулсан мэдээллийн самбаруудыг байрлуулна.      Газрын төлбөрийн Ландпэй програмыг нэвтрүүлнэ.       Олон улсын ISO стандарт нэвтрүүлнэ.      Газар өмчлөлийн аяныг дахин зохион байгууллаа.       Бүтээн байгуулалтын ажлын газар чөлөөлөлт хийгдэж байна.       “Газрын зөрчил арилгах” арга хэмжээг зохион байгуулж байна.       “Нийтийн эзэмшил-Нийгмийн хариуцлага” аяныг эхлүүллээ.       Хороо бүрийг альбомжуулна.      “Нийслэлийн Газрын албаны онлайн харилцагчийн үйлчилгээ”-г нэвтрүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байна.       Газрын харилцаа хэлэлцүүлгийг дүүрэг бүрт зохион байгуулж байна.     

Иргэд тэр бүр дүүргүүдийн Газрын албанд ирж мэдээлэл авч чаддаггүй, зөвлөгөө мэдээлэл авах боломж гардаггүй гэх мэт асуудлуудаас үүдэн, мэргэжлийн байгууллагаас үнэн зөв мэдээлэл авч чадахгүй байгааг харгалзан нийслэлийн төвийн зургаан дүүргийн Газрын албад дүүрэг тус бүр дээр улирал тутам "Газрын харилцаа" хэлэлцүүлгийг тогтмол зохион байгуулж байх үүргийг нийслэлийн Газрын албаны дарга гаргасан билээ. Энэ дагуу дүүргийн Газрын албанд хуваарийн дагуу “Газрын харилцаа” хэлэлцүүлгийг зохион байгуулж байна.

Чингэлтэй дүүргийн Газрын албанаас "Газрын харилцаа" нээлттэй хэлэлцүүлгийг 2018 оны 05 дугаар сарын 21, 22-ны өдрүүдэд тус дүүргийн 9, 10, 11 дүгээр хороодод зохион байгууллаа.

Хэлэлцүүлгийн хүрээнд иргэдээс усан сангийн хамгаалалтын бүсэд газар эзэмших, шинээр газар эзэмших, гэр хорооллын дахин төлөвлөлтийн талаарх асуулт ихээр ирж байв.Уулзалтын үеэр газар өмчлөх болон эзэмших эрхийн захирамж шийдвэр гарсан иргэдэд гэрчилгээ шийдвэрийг гардууллаа. Хэлэлцүүлэг дууссаны дараа иргэдийн асуудлыг газар дээр нь очиж танилцан ажиллалаа.

Харин Сүхбаатар дүүргийн Газрын алба 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдөр дүүргийн Иргэний танхимд “Газрын харилцаа” нээлттэй хэлэлцүүлгийг 9-18 дугаар хороодын иргэдийн дунд зохион байгууллаа.
Хэлэлцүүлгийн явцад иргэд, оршин суугчдын санал, хүсэлтийг хүлээн авч, 21 иргэний сонирхсон асуултад хариулт өгч, 4 иргэний асуудлыг газар дээр нь очиж шийдвэрлэхээр боллоо. Гэр хорооллын суурьшлын бүсэд амьдарч буй иргэдийн дунд газраа өмчилж аваагүй иргэд цөөнгүй ирсэн бөгөөд дүүргийн 9, 11, 13 дугаар хороодод байрлах нийтийн байранд амьдардаг иргэдийн төлөөлөл газраа өмчилж авах талаар санал, хүсэлт их ирүүллээ. 
Энэ удаагийн зохион байгуулсан “Газрын харилцаа” нээлттэй хэлэлцүүлэгт нийт 52 иргэн оролцлоо. Хэлэлцүүлэгт ирсэн иргэдэд гарын авлага, тараах материалаар үйлчилж, хэлэлцүүлгийн дараа иргэдэд зөвлөгөө, мэдээлэл өг
лөө.

Ийнхүү хэлэлцүүлгийг дүүрэг бүрт зохион байгуулснаар иргэдийг чирэгдүүлэхгүй түргэн шуурхай үйлчлэх, мэдээллийн ил тод байдлыг хангах зорилгоор үнэн зөв мэдээллийн иргэдэд хамгийн ойроос мэргэжлийн байгууллага цаг тухайд нь хүргэх боломж бүрдэх юм.

Хандалт

665932
Өнөөдөр
Энэ 7 хоногт
Энэ сар
Нийт
137
2871
8265
665932

Таны IP: 54.227.186.112

Нийгмийн сүлжээ