Нүүр

Танилцуулга

Мэдээлэл

Үйлчилгээ

Ил тод байдал

Шилэн данс

Хууль эрх зүй

Бүрдүүлэх материал

Холбоо барих

Цаг үеийн мэдээ
Газар чөлөөлсөн иргэдийн нөхөн олговрыг олгох асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.       Газрын төлбөрийн үнэлгээний бүсийг шинэчиллээ.       Нийслэлийн Газрын албаны зарим албан хаагчид Төрийн дээд одон медалиар шагнууллаа.      Нийслэлийн 2019 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө.       СӨХ-той газар ашиглалтын гэрээ байгуулж эхэллээ.       Ил задгай авто худалдаа эрхлэгчдийг нүүлгэн шилжүүллээ.       17 байршилд явган хүний зам талбай гаргалаа.       60.6 га газрыг нийтийн эзэмшилд буцаан шилжүүллээ.       10 сургууль, 21 цэцэрлэг, 5 сургууль, цэцэрлэгийн цогцолбор барих газрыг чөлөөлөө.       Хиймэл дагуулын тусламжтайгаар газрын гадаргын хэмжилтийг хийдэг боллоо.       Нийслэлийн Газрын албанаас 2018 онд хийж гүйцэтгэсэн ОНЦЛОХ ажлуудаа танилцуулж байна       Нийслэлийн 2019 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөг баталлаа      

Нийслэлийн Газрын албаны дарга Э.Болорчулуун Улаанбаатар хотод эрчим хүчний бие даасан хотхон байгуулах төслийн багийн төлөөлөгчид болох БНСУ-ын Кёнсанбүг мужийн Төрийн захиргаа эрхэлсэн орлогч дарга Юн Жун Жин, БНСУ-ын Эрчим хүчний агентлагийн Дэгү Кёнбүг бүсийн төвийн захирал Пак Бён Чүн, Сэхан Энержи компанийн захирал Квон Ён Ху болон бусад төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Нийслэлийн Газрын албаны дарга Э.Болорчулуун “Улаанбаатар хотын хөрсний болон агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрчим хүчний бие даасан хотхон байгуулахаар төсөл хэрэгжүүлэхээр болсонд талархаад энэхүү төслийг хэрэгжүүлэхэд бүх талаар дэмжин, хамтран ажиллах болно” гэлээ.

БНСУ-ын Кёнсанбүг мужийн Төрийн захиргаа эрхэлсэн орлогч дарга Юн Жун Жин эрчим хүчний үйлдвэрлэлийг оновчтой, үр ашигтай болгох хамтын ажиллагааны хүрээнд захиргаа, дэвшилтэт технологийн салбарын төрийн албан хаагчдын чадавхыг бэхжүүлэх, эрчим хүчний бие даасан хотхон байгуулах төслийг хэрэгжүүлж, агаарын бохирдлыг бууруулах, эрүүл аюулгүй орчинд ажиллах, амьдрах нөхцөлийг сайжруулахаар хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна гэв.

БНСУ-ын эдийн засгийн хамтын ажиллагааны сангийн хөрөнгийн хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжих уг төслийн туршилтын шатанд Улаанбаатар хотын суурьшлын бүсийн 10 өрхийн сонгон авч орчин үеийн дэвшилтэт технологи болох нар, салхины эрчим хүчийг ашиглан эрчим хүч үйлдвэрлэх, ашиглах, хуримтлуулах эх үүсвэрийг шийдсэн хотхон байгуулах юм байна.

Дээрх 10 өрхийн туршилтын үр дүнгээр 300 цаашлаад 1000 өрхийг хамруулсан жишиг хороолол байгуулах замаар гэр хорооллыг дахин төлөвлөх, хөрс, агаарын бохирдлыг бууруулах, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлсэн төслийг хэрэгжүүлэх юм байна.

Хандалт

765555
Өнөөдөр
Энэ 7 хоногт
Энэ сар
Нийт
136
3427
23313
765555

Таны IP: 18.212.239.56

Нийгмийн сүлжээ