Нүүр

Танилцуулга

Мэдээлэл

Үйлчилгээ

Ил тод байдал

Шилэн данс

Хууль эрх зүй

Бүрдүүлэх материал

Холбоо барих

Цаг үеийн мэдээ
Газар чөлөөлсөн иргэдийн нөхөн олговрыг олгох асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.       Газрын төлбөрийн үнэлгээний бүсийг шинэчиллээ.       Нийслэлийн Газрын албаны зарим албан хаагчид Төрийн дээд одон медалиар шагнууллаа.      Нийслэлийн 2019 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө.       СӨХ-той газар ашиглалтын гэрээ байгуулж эхэллээ.       Ил задгай авто худалдаа эрхлэгчдийг нүүлгэн шилжүүллээ.       17 байршилд явган хүний зам талбай гаргалаа.       60.6 га газрыг нийтийн эзэмшилд буцаан шилжүүллээ.       10 сургууль, 21 цэцэрлэг, 5 сургууль, цэцэрлэгийн цогцолбор барих газрыг чөлөөлөө.       Хиймэл дагуулын тусламжтайгаар газрын гадаргын хэмжилтийг хийдэг боллоо.       Нийслэлийн Газрын албанаас 2018 онд хийж гүйцэтгэсэн ОНЦЛОХ ажлуудаа танилцуулж байна       Нийслэлийн 2019 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөг баталлаа      

Энэ жил улс, нийслэлийн төсвөөр сургууль цэцэрлэг, бага сургууль цэцэрлэгийн цогцолборын зориулалтаар 39 байршилд нөхөх олговортойгоор газар чөлөөлөлтийн ажил хийгдэж байна. Өнөөдрийн байдлаар 22 байршлын газар чөлөөлөлт бүрэн дууссан бол 11 байршлын газар чөлөөлөлт дуусан шатандаа ороод байна.

Үлдсэн 6 байршилд иргэдтэй зөвшилцөх ажил хийгдэж байна.

Дээрх 39 сургууль цэцэрлэг, бага сургууль цэцэрлэгийн цогцолборын барилгын ажил ирэх жил хийгдэх бөгөөд энэ жил газар чөлөөлөлтийн ажлыг хийж дуусгах юм.

Газар чөлөөлөлт бүрэн дуусч барилгын ажил эхлүүлэх боломжтой болсон байршлуудаас дурьдвал:

  • Баянгол дүүргийн 2-р хороо, 66-р цэцэрлэгийн өргөтгөлийн барилга барих газар дээр зөвшөөрөлгүй барьсан 25 гаражийг албадан чөлөөлсөн.
  • Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Цайз захын хойно 100 ортой хүүхдийн цэцэрлэг барих 3000 м2 газрыг бүрэн чөлөөлсөн.
  • Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн эцэст 280 ортой хүүхдийн цэцэрлэг барих 4760 м2 газрыг бүрэн чөлөөлсөн.
  • Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороонд 125 дугаар цэцэрлэгийн 240 ортой өргөтгөл барих 5300 м2 газрыг бүрэн чөлөөлсөн.
  • Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороонд бага сургууль цэцэрлэгийн цогцолбор барих газрыг бүрэн чөлөөлөөд байна.

Хандалт

765482
Өнөөдөр
Энэ 7 хоногт
Энэ сар
Нийт
63
3354
23240
765482

Таны IP: 18.212.239.56

Нийгмийн сүлжээ