Нүүр

Танилцуулга

Мэдээлэл

Үйлчилгээ

Ил тод байдал

Шилэн данс

Хууль эрх зүй

Холбоо барих

Цаг үеийн мэдээ
Газар өмчлөлийн хуулийн хугацааг 10 жилээр сунгалаа.       Дуудлага худалдааны анхны үнийг буурууллаа.       Газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдааны байршлуудыг батлууллаа.      Зуслангийн ногоон бүсэд иргэдэд зориулсан мэдээллийн самбаруудыг байрлуулна.      Газрын төлбөрийн Ландпэй програмыг нэвтрүүлнэ.       Олон улсын ISO стандарт нэвтрүүлнэ.      Газар өмчлөлийн аяныг дахин зохион байгууллаа.       Бүтээн байгуулалтын ажлын газар чөлөөлөлт хийгдэж байна.       “Газрын зөрчил арилгах” арга хэмжээг зохион байгуулж байна.       “Нийтийн эзэмшил-Нийгмийн хариуцлага” аяныг эхлүүллээ.       Хороо бүрийг альбомжуулна.      “Нийслэлийн Газрын албаны онлайн харилцагчийн үйлчилгээ”-г нэвтрүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байна.       Газрын харилцаа хэлэлцүүлгийг дүүрэг бүрт зохион байгуулж байна.     

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 182 тоот “Газрын үнэлгээний тойрог, зэрэглэл (бүс), суурь үнэлгээ, газрын төлбөрийн хэмжээг тогтоох тухай” тогтоолоор газрын төлбөр тодорхойлох итгэлцүүр, итгэлцүүрийг хэрэглэх бүсийн хил заагийг тогтоож өгсөн.

Энэ дагуу Баянзүрх дүүргийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 02-ны А/468 дугаар захирамжаар тус дүүрэгт газрын төлбөр тодорхойлох итгэлцүүр, итгэлцүүрийг хэрэглэх бүсийн хил, заагийг боловсруулах ажлын хэсгийг байгууллаа.

Ажлын хэсэг нь дүүргийн нутаг дэвсгэрт дагаж мөрдөх газрын төлбөр тодорхойлох итгэлцүүр, итгэлцүүрийг хэрэглэх бүсийн хил заагийн саналыг судалгаа, дүн шинжилгээний үндсэн дээр боловсруулж иргэд , аж ахуйн нэгж байгууллагаас саналыг авч тусгах зорилготойгоор ажиллаж байна.

Тиймээс иргэн, аж ахуйн нэгж байгууллага газрын төлбөр тодорхойлох итгэлцүүр, итгэлцүүрийг хэрэглэх бүсийн хил заагийн саналд өөрсдийн саналаа тусгах боломжтой. Та бүхэн Баянзүрх дүүргийн Газрын албанд хандаж өөрсдийн саналаа өгнө үү.

Газрын төлбөр тодорхойлох итгэлцүүр, итгэлцүүрийг хэрэглэх бүсийн хил заагийг шинэчлэх талаарх саналыг 11 дүгээр сард багтаан боловсруулж, дүүргийн  Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын холбогдох хороодод танилцуулан санал авч, тогтоолын төслийг өргөн барьж батлуулах юм.

Баянзүрх дүүргийн хувьд өмнө нь Газрын үнэлгээний 5 бүсчлэлтэй байсан бол шинэчлэсэн тогтоолоор 16 бүсэд хуваахаар төсөл хэлэлцэгдэж байна.

Хандалт

669400
Өнөөдөр
Энэ 7 хоногт
Энэ сар
Нийт
623
1939
11733
669400

Таны IP: 3.82.51.133

Нийгмийн сүлжээ