Нүүр

Танилцуулга

Мэдээлэл

Үйлчилгээ

Ил тод байдал

Шилэн данс

Хууль эрх зүй

Бүрдүүлэх материал

Холбоо барих

Цаг үеийн мэдээ
Газар чөлөөлсөн иргэдийн нөхөн олговрыг олгох асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.       Газрын төлбөрийн үнэлгээний бүсийг шинэчиллээ.       Нийслэлийн Газрын албаны зарим албан хаагчид Төрийн дээд одон медалиар шагнууллаа.      Нийслэлийн 2019 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө.       СӨХ-той газар ашиглалтын гэрээ байгуулж эхэллээ.       Ил задгай авто худалдаа эрхлэгчдийг нүүлгэн шилжүүллээ.       17 байршилд явган хүний зам талбай гаргалаа.       60.6 га газрыг нийтийн эзэмшилд буцаан шилжүүллээ.       10 сургууль, 21 цэцэрлэг, 5 сургууль, цэцэрлэгийн цогцолбор барих газрыг чөлөөлөө.       Хиймэл дагуулын тусламжтайгаар газрын гадаргын хэмжилтийг хийдэг боллоо.       Нийслэлийн Газрын албанаас 2018 онд хийж гүйцэтгэсэн ОНЦЛОХ ажлуудаа танилцуулж байна       Нийслэлийн 2019 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөг баталлаа      

Нийслэлд 2018 онд хийгдсэн бүтээн байгуулалтын ажлын хүрээнд нийслэлийн Газрын албанаас Сэлбэ болон Баянхошуу дэд төвүүд,  авто зам, замын байгууламж,  сургууль, цэцэрлэг, эмнэлэг, хорооны цогцолбор барих нийт 104 байршлын 1914 нэгж талбарын 234 га газарт газар чөлөөлөлтийн ажлыг бүрэн хийж дуусгалаа.

Сургууль, цэцэрлэг:

Нийслэлийн 2018 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан 17 байршилд 10 сургууль, 21 цэцэрлэг, 5 сургууль, цэцэрлэгийн цогцолбор барих газарт нөхөх олговортойгоор газар чөлөөлөх ажлыг бүрэн хийлээ. Ингэснээр нийт 6640 хүүхэд сургуультай, 4175 хүүхэд цэцэрлэгт хамрагдах боломжтой боллоо.

Авто зам, замын байгууламж:

Нийслэлийн 2018 оны төсөвт тусгагдсан болон улс хоорондын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжиж буй 37 байршилд нийт 27 км авто замын газар чөлөөлөлтийг бүрэн хийлээ.

Дэд төв:

"Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр"-ийн хүрээнд Сэлбэ, Баянхошуу дэд төвийн авто замын, инженерийн шугам сүлжээ, цэцэрлэг, мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн барилга байгууламжийн талбайд өртсөн газрыг чөлөөлж байна. Уг ажлын хүрээнд нийт 910 нэгж талбар өртсөн бөгөөд газар чөлөөлөлтийн ажил 93 хувьтай байна.

Гүүрэн байгууламж:

Яармагийн гүүрний олон түвшний уулзвар, Сонсголонгийн гүүр, Замын цагдаа орчмын олон түвшний огтлолцол бүхий уулзвар зэрэг нийт 4.2 км урттай гүүрэн байгууламжийн бүтээн байгуулалтын ажлын хүрээнд газар чөлөөлөлтийн ажлыг бүрэн хийж дууслаа.

Хандалт

765540
Өнөөдөр
Энэ 7 хоногт
Энэ сар
Нийт
121
3412
23298
765540

Таны IP: 18.212.239.56

Нийгмийн сүлжээ