Нүүр

Танилцуулга

Мэдээлэл

Үйлчилгээ

Ил тод байдал

Шилэн данс

Хууль эрх зүй

Бүрдүүлэх материал

Холбоо барих

Цаг үеийн мэдээ
Газар чөлөөлсөн иргэдийн нөхөн олговрыг олгох асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.       Газрын төлбөрийн үнэлгээний бүсийг шинэчиллээ.       Нийслэлийн Газрын албаны зарим албан хаагчид Төрийн дээд одон медалиар шагнууллаа.      Нийслэлийн 2019 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө.       СӨХ-той газар ашиглалтын гэрээ байгуулж эхэллээ.       Ил задгай авто худалдаа эрхлэгчдийг нүүлгэн шилжүүллээ.       17 байршилд явган хүний зам талбай гаргалаа.       60.6 га газрыг нийтийн эзэмшилд буцаан шилжүүллээ.       10 сургууль, 21 цэцэрлэг, 5 сургууль, цэцэрлэгийн цогцолбор барих газрыг чөлөөлөө.       Хиймэл дагуулын тусламжтайгаар газрын гадаргын хэмжилтийг хийдэг боллоо.       Нийслэлийн Газрын албанаас 2018 онд хийж гүйцэтгэсэн ОНЦЛОХ ажлуудаа танилцуулж байна       Нийслэлийн 2019 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөг баталлаа      

Нийслэлийн Газрын албанаас “Нийтийн эзэмшил-Нийгмийн хариуцлага” аяныг эхлүүлэн хэрэгжүүлж байна.

Орон сууцны ойр орчмын газруудад хэн дуртай нь чингэлэг, зөөврийн байгууламж авчирч тавьдаг, газрыг дураар өөрийн болгож, байшин барилга барих зэрэг зөрчил өмнө нь их гардаг байв. Тэгвэл  тус аяныг эхлүүлснээр газрын ийм төрлийн зөрчлүүдэд цэг тавилаа.

Аяны хүрээнд орон сууцны орчны газрын хил хязгаарыг судлан тодорхойлж, харьяалах Сууц өмчлөгчдийн холбоодод газар ашиглуулах эрхийг баталгаажуулж байна.

Мөн тухайн газрыг улсын бүртгэлд оруулан, СӨХ-той гэрээ байгуулснаар орчны газар эзэнтэй болж, цаашлаад тохижуулах боломжтой болж байгаа юм. Өөрөөр хэлбэл, тухайн орчны газрыг хэн нэгэнд давхар ашиглуулах, байшин барилга барихыг гэрээгээр хориглосон бөгөөд зөвхөн ногоон байгууламж, явган хүний зам, цэцэрлэгт хүрээлэн байгуулахыг зөвшөөрөх юм.

Хандалт

765475
Өнөөдөр
Энэ 7 хоногт
Энэ сар
Нийт
56
3347
23233
765475

Таны IP: 18.212.239.56

Нийгмийн сүлжээ