Нүүр

Танилцуулга

Мэдээлэл

Үйлчилгээ

Ил тод байдал

Шилэн данс

Хууль эрх зүй

Бүрдүүлэх материал

Холбоо барих

Цаг үеийн мэдээ
Газар чөлөөлсөн иргэдийн нөхөн олговрыг олгох асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.       Газрын төлбөрийн үнэлгээний бүсийг шинэчиллээ.       Нийслэлийн Газрын албаны зарим албан хаагчид Төрийн дээд одон медалиар шагнууллаа.      Нийслэлийн 2019 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө.       СӨХ-той газар ашиглалтын гэрээ байгуулж эхэллээ.       Ил задгай авто худалдаа эрхлэгчдийг нүүлгэн шилжүүллээ.       17 байршилд явган хүний зам талбай гаргалаа.       60.6 га газрыг нийтийн эзэмшилд буцаан шилжүүллээ.       10 сургууль, 21 цэцэрлэг, 5 сургууль, цэцэрлэгийн цогцолбор барих газрыг чөлөөлөө.       Хиймэл дагуулын тусламжтайгаар газрын гадаргын хэмжилтийг хийдэг боллоо.       Нийслэлийн Газрын албанаас 2018 онд хийж гүйцэтгэсэн ОНЦЛОХ ажлуудаа танилцуулж байна       Нийслэлийн 2019 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөг баталлаа      

Жанжин Сүхбаатарын нэрэмжит талбайн урд хэсгийн 2.5 га газарт тохижилтын зураг төсөл боловсруулах уралдаан зохион байгуулах тухай нийслэлийн Засаг даргын А/439 дүгээр захирамж гарлаа.

Нийслэлийн төв талбайн урд хэсгийн тохижилтыг мэргэжлийн байгууллага, олон нийтийн оролцоотой шинэчлэх шинэ санаа, шилдэг шийдлийг тодорхойлж, бүтээн байгуулалт хийх зорилгоор 30 сая төгрөгийн шагналын сантай уралдаан зарлаж байна. Уралдаанд зураг төслийн мэргэжлийн байгууллагууд, хувь уран бүтээлчид, мэргэжлийн ангийн оюутнууд зураг төслийн мэргэжлийн байгууллагатай хамтран оролцох боломжтой. Тавдугаар сарын 15-наас 29 хүртэл буюу 14 хоногийн хугацаатай зарлагдаж буй уралдаанд оролцох хүсэлтэй уран бүтээлчид, аж ахуйн нэгжүүд бүтээлээ нийслэлийн төр, захиргааны байр “Хангарди” ордон, Хот байгуулалт, хөгжлийн газарт авчирч өгөх юм.

Энэхүү уралдааны архитектур, орон зайн төлөвлөлтөд тавигдах гол шаардлага нь үндэсний онцлог, түүх, хэв шинжийг тусгасан байдал, байгаль орчинд ээлтэй, орчин үеийн технологийн шинэлэг шийдэлтэй байх гэх мэт шалгуур үзүүлэлтүүдийг хангасан байх шаардлагатай аж. Шалгарсан бүтээлийн зохиогчийн эрх нь нийслэлийн ЗДТГ-т үлдэх бөгөөд шилдэг санаа, шийдэл гаргасан оролцогч тохижилтын ажлын зураг төсөл боловсруулах ажилд давуу эрхтэй оролцох юм байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг:

Хот байгуулалт, хөгжлийн газар /Улаанбаатар хот 15160, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Ц.Жигжиджавын гудамж-7/1, Хангарди ордон, 13 давхар, 1302 тоот/ 11-321943 утсаар болон http://uda.ub.gov.mn/?p=5298&fbclid=IwAR0OsVi2t6cuTNHTM3sA1S-MBMlqDNQeRsVJpKYjY1p5fOoUu8XCPf7dmxE цахим хуудаснаас авна уу;

Хандалт

814355
Өнөөдөр
Энэ 7 хоногт
Энэ сар
Нийт
822
822
13378
814355

Таны IP: 3.94.196.192

Нийгмийн сүлжээ